a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
М.Дагва: Монгол Улс дахь чухал ашигт малтмалын талаарх суурь судалгаа хангалтгүй байна
1 жилийн өмнө
a.Admin
М.Дагва: Монгол Улс дахь чухал ашигт малтмалын талаарх суурь судалгаа хангалтгүй байна

"Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага, бодлого, практик" эрдэс баялгийн эрх зүйн анхдугаар семинар өнөөдөр боллоо.

Энэ үеэр Монголын чухал ашигт малтмалын ассоциацын ерөнхийлөгч М.Дагва "Монгол Улс чухал ашигт малтмалын геологийн потенцалтай улс гэж ойлгогдож явдаг. Гэхдээ чухал ашигт малтмалыг авч үйлдвэрлэл хийж байгаа улсуудын хувьд манай улсыг энэ нүдээр харахгүй байна л даа. Тэгэхээр манай улсын хувьд чухал ашигт малтмал дээр тусгайлан бодлого гаргаад чухал ашигт малтмал авч үйлдвэрлэл хийхийг хүсч байгаа бусад улс орнуудын бодлоготой уялдуулаад хамтран ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Монгол Улс чухал ашигт малтмалын чиглэлээр олон улсын хэмжээнд ярихад Монгол Улс дахь чухал ашигт малтмалын талаарх суурь судалгаа хангалтгүй байна. Засгийн газарт байгаа дата мэдээллүүд хоцрогдсон байна. Тийм учраас эхний ээлжинд ойрын 2-3 жилийн дотор чухал ашигт малтмалын талаар гадны улсуудтай ярих хэмжээний орчин үеийн нээлттэй дижитал датаг судалгааны ажлын үндэс дээр бүрдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, манай улсын хувьд хоёр том гүрний дунд далайд гарцгүй улсын хувьд бусад улсуудтай дипломат бодлого дээр суурилаад дипломат бодлогоо боловсруулах ёстой. Тэгэх юм бол бусад улс орнууд Орос, Хятад хоёрын дундаас чухал ашигт малтмалаа олборлож гаргаад бусад улсуудруу нийлүүлж чадах юм байна гэх итгэл төрнө. Монгол Улсын гадаад яам, Засгийн газар анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд сүүлийн 10 жилд хурцаар харагдаж байгаа нэг зүйл нь ашигт малтмалын салбар зогсонги байдалд орчихсон. Гадны хөрөнгө оруулалт нь зогсонги, хайгуулын лиценз тусгай зөвшөөрлүүдээ шинээр олгож чадахгүй байна. Манай улс геофизикийн суурь судалгаагаа нэн тэргүүнд шинэчлэх хэрэгтэй. Энэ ажил 300 сая ам.долларын ажил. 3-4 жилд багтаад хийчих ажил юм" гэсэн юм. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс