a.Admin
Ангилал
Хэзээ
11 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Г.Занданшатар: Улс төрийн намуудтай зөвшилцөж байж 152 гэсэн тоог бууруулна
11 сарын өмнө
a.Admin

МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ТэрбээрИргэдийн санал 152-ыг дэмжихгүй байна. Нэмэх нь зүйтэй гэдэгт дийлэнх нь дэмжиж үг хэлж байна. Цар тахлын улмаас төр, ард түмний итгэлцэл холдсон байна. Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалаад гишүүд муу зан сурч тойрогтоо ажиллах нь цөөрсөн талаар ард иргэд шүүмжилж байна. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар бүх гишүүд ярилаа.

Мөн бүх гишүүд үнийн өсөлт, амьжиргааны доройтол, эдийн засгийн асуудал, хүүхдийн мөнгийг ярилаа.

Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудал нэн ялангуяа төрийн алба хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан тогооч, туслах, үйлчлэгч гэх мэт ажилтнуудын цалингийн зөрүүг арилгах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар иргэд бухимдалтай байна гэх асуудлаар УИХ-аас холбогдох арга хэмжээг авч хэлэлцэнэ. Гишүүдийн тооны хувьд 152 гэх тоог бууруулна. Улс төрийн намуудын саналыг үндэслэж шийднэ” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс