a.Admin
Ангилал
Хэзээ
11 сарын өмнө
Үсгийн хэмжээ
УДБЭТ-ын уран бүтээлчид: Дэлхийн жижигтэй тэнцэх хэмжээний цалин нэхэхгүй ч Монголдоо дундаж цалин авмаар байна
11 сарын өмнө
a.Admin

Монголдоо сайхан амьдрах мөрөөдөл тээсэн олон мянган залуус харь орныг зорьж хөдөлмөр эрхлэх болсоор удлаа. Саяхнаас урлагийн салбарынхан тэр дундаа улсын төсвөөс цалинждаг театруудад ажилладаг уран бүтээлчид харь оронд хөдөлмөр эрхэлж буй тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Өөрөөр хэлбэл театрт ажиллаж байгаа уран бүтээлчид, аж ахуйн ажилчдын цалин нийгмийн бусад салбараас хэр дор орсныг харуулж байгаа юм. Тиймээс “Цалин нэмэхгүй бол үндэсний их баяр наадмын зарим концертод оролцохгүй, ажил хаяна” гэдэг шаардлагыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тавьж эхэллээ. Цалингаа нэмүүлэх хүсэлтийг тус театрын хамт олон Соёлын яам байгуулсан цагаас тавьж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар шийдвэрлээгүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчийн нэг сарын гар дээрээ авдаг цалин 700 мянга гаруй төгрөг. Сарын эхний 15 хоногт 300 мянга гаруй төгрөг, сүүлийнх нь 15 хоногт 400 мянган төгрөг авдаг. Түүгээр амьдрах биш арай ядан амь зууж байна гэж ярьж байна.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас гаргасан энэ эсэргүүцлийг Улсын драмын театрын хамт олон ч дэмжиж эхэлсэн байна. Мөн орон нутгийн театрын ажилчид дэмжиж байгааг мэдэгдлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар цалингийн судалгаа хийлгэж байгаа гэх мэдээлэл бий. Ингэхдээ хамгийн бага цалин авч буй ажил мэргэжлийнхний цалинг нэмэх бодлого барина гэж мэдээлж байсныг Сньюс.мн сайт мэдээлж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
7
0
3
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс