a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Хүүхдийн төлөө санд цугларсан 11 тэрбум төгрөгийн 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд зарцуулагджээ
1 сарын өмнө
a.Admin
Хүүхдийн төлөө санд цугларсан 11 тэрбум төгрөгийн 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд зарцуулагджээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын "Шилэн" ажиллагааны талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2023.05.08/ хийлээ.

Өнөөдөр ХНХЯ-ны хоёр тусгай сан, Улсын автозамын сан, Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулжээ. 

Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7.5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21.6 сая иргэнд халамжийн 14 төрлөөр зарцуулсан байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 515.6 тэрбум төгрөгийг 1.3 сая иргэнд олгосон байна. Халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, ахмад настанд үзүүлсэн тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд үзүүлдэг 967 хуулийн этгээдийн санхүүжилтийг ил болголоо. 

Хүүхдийн төлөө сан 2021-2023 оны хооронд 11 тэрбум төгрөгийг

1.Хандив тусламж

2.Тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлого

3. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого

4.Бусад гэсэн дөрвөн төрлөөр хуримтлуулжээ. 

Үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан байна. Тус сангийн орлогын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн дугаарын дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн байна.

2021 онд Улаанбаатарын 1998 сери, орон нутгийн 43 серийг борлуулж, 3.4 тэрбум төгрөг

2022 онд Улаанбаатар 2142, орон нутгийн 73 серийг борлуулж, 4.3 тэрбум төгрөг

2023 оны байдлаар Улаанбаатарын 985 сери, орон нутгийн 138 серийг борлуулсан 1.1 тэрбум төгрөг, нийт 9 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. 

Гэвч Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан мөнгийг хүүхдэд зарцуулах байдал тун хангалтгүй байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлж байна. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс