a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Л.Гантөмөр: ҮХНӨ-ийн хүрээнд нэр дэвшигчдийн 60 хувийг тойргоос, 40 хувийг жагсаалтаар оруулах саналыг Засгийн газарт тавьж байна
1 жилийн өмнө
a.Admin

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "2015 онд бид ҮХНӨ хийхээр өргөн барьж байсан. 47 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Монгол Улс парламентийн засаглалтай улс больё гэж байсан. Өргөн барьж чадаагүй. Энэ бол шинэ зүйл биш гэдгийг ойлгоорой. 2019 онд 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсан. Тиймээс өнөөдөр гэнэт МАН-тай үгсэн тохиролцоод ч юм уу, улс төрийн намууд хуйвалдаад хийж байгаа зүйл биш. Монгол Улсын хэмжээнд олон жил яригдсан зүйлийг одоо шийдэх нь зөв л гэж бодож байгаа юм" гэлээ.

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд асан Х.Тэмүүжин "ҮХНӨ-ийн асуудал яригдах гэж байгаа бол манай намын зүгээс таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг гаргана. 

  1. Иргэний амьд явах эрхийг зүй бусаар хязгаарласан зохицуулалтыг Үндсэн хуулиас хасах
  2. Эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох 
  3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх замаар хүний эрхийг хамгаалах 
  4. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрхийг нээх 
  5. Үндсэн хуулийг ойрхон өөрчлөөд явах нь дархлааг нь сулруулж байна гэсэн санаачилгыг гаргасан байгаа" гэлээ. 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Зочин
1 жилийн өмнө
[183.177.100.4]
ард иргэд, улс орны эрх ашиг 1т байх ёстой шүү үхсэн балдуушаараа манай намд суудал олдохгүй бэлэн биш байна гээд гоншигноод байсан бэ хулгайчуудаа
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс