a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Жавхлан: Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар дефолтоос бүрэн гарлаа
1 жилийн өмнө
a.Admin

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууссан байна. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын гадаадын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын нийт өр төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. 

Тэрбээр... "Өнгөрсөн оны III, IV улиралд Монгол Улс гадаад өртэй холбоотой эрсдэл, дефолтод орох магадлал маш өндөр байсан. Оны эцэст төсвийн алдагдлыг бууруулж, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй бол он гараад өрийн дефолтод орох эсвэл ОУВС-аас тусламж авах хоёр зам байсан. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн стратегийг маш нарийн төлөвлөлттэй, нарийн сахилга баттай байлгасан. Үүний үр дүнд энэ амжилтад хүрсэн. Бид экспортоо амжилттай нэмэгдүүлж чадсан. Энэ нь гадаад өрийн дефолтоос гарах хамгийн суурь үндэс болж чадсан. 2023 оны нэгдүгээр сарын 19-нд гадаад зах зээлд шинэ бонд амжилттай гарсан. 650 сая ам.долларын захиалга гаргаад нийтдээ $4 тэрбумын захиалга авч чадсан. 8.65 хувийн хүүтэй гарсан" гэв. 

бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс