a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Н.Батбаяр: Та нар Үндсэн хууль зөрчиж байгаа тул саналаа татаж ав
1 жилийн өмнө
a.Admin

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. 

Одоогоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Энержи Ресурс" компанид давуу байдал олгосон гэх хэргийг хэлэлцэж байна. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч, Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг барьсан. Одоо энэ зам "Эрдэнэс Монгол" компанийн мэдэлд байдаг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Засгийн газрын шийдвэр нэг компанийн албан бичгээр хийгддэггүй юм аа. Эргүүлээд үзэхээр тийм бичиг Батбаяр сайд дээр ирсэн байдаг. Харин манай Засгийн газарт тийм бичиг байхгүй. Тэр бичгийг бидэнд танилцуулаагүй. Нотлох баримтаар л ярья. 

Мөн тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өмгөөлөгчийн асуултад хариулж байна. Тэрээр "Би Үндсэн хууль батлалцсан Удаа дараа УИХ-ын гишүүнээр ажилласан. Та нар Үндсэн хууль зөрчиж байгаа тул саналаа татаж ав. Тэгвэл та нарт өлзийтэй. Бид өнөөдөр уул уурхайн орлогоор л амьдарч байтал та нар ийм зүйл ярьж байгаад би бухимдаж байна" гэв.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс