a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Энхболд: Баривчлах ажиллагааны 73 хувь шүүхийн шийдвэргүй байна
1 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцсэн.  

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Хүний эрх түгээмэл зөрчигдөж буй хоёр асуудал байна. Түүний нэг нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээнд гарч буй зөрчлүүд. Нийт цагдан хорилтын хэдэн хувь нь үндэслэлгүй цагдан хорио вэ. Ийм тохиолдол бий бол Хүний эрхийн үндэсний комисс яагаад таслан зогсоохгүй байна вэ. Үндэслэлгүйгээр цагдан хорьж, дарамт шахалт үзүүлдэг, бизнесийнхний дансыг нь хаадаг, үйл ажиллагааг нь зогсоож, утсыг тагнаж чагнадаг гэх мэт олон асуудалд иргэд шүүмжлэлтэй ханддаг" гэв. 

Харин Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд " Баривчлах ажиллагааны 73 хувь шүүхийн хяналтад орохгүй байна. Үүнийг бол хууль бус гэдэг дүгнэлтийг бид гаргасан. Цагдан хорих арга хэмжээний хэдэн хувь нь үндэслэлтэй эсэх дүгнэлтийг гаргахад хүндрэлтэй байгаа. Хэргийн материалтай нь бүрэн танилцах боломжгүй учраас энэ дүнг гаргаж чадахгүй байгаа юм. Жилд нийт 2500 хүн цагдан хоригддог. Үүнээс 63 орчим хувь нь 120 хоног хүртэл цагдан хоригддог. Нэмээд шүүхээс ял авсан хүмүүсийн 24.3 хувь нь шүүх хурлын өмнө цагдан хоригдсон. Мөн хууль бусаар хоригдсон гэх үндэслэлээр жилд дунджаар зургаан хүнийг цагаатгадаг" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс