a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
П.Анужин: УИХ бол хуулийн бөөс түүдэг, нөхөөс хийдэг газар биш
1 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар болжээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 96 санал байна.

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Гишүүдп хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Гадаад хүн хамгийн сайн анг нь буудаад явчихдаг бус орон нутгийн иргэд ч ашиг хүртэж, ан амьтнаа хамгаалж өвс тэжээл хүргэх нь сайн. Энэ тогтолцоог бас уг хуулийн төслийн анхны хувилбараар шууд дуудлага худалдаанд оруулж, хэн их төлбөр төлдөг нь ангаа хийдэг нөхцөл рүү оруулсан. Энэ болохгүй. Ан амьтанг хайрлаж, хамгаалдаг хүнгүй болохоор нөгөө менежмент байхгүй болох хувилбар руу орж байсан. Би ажлын хэсгийн ахлагчид энэ талаар хэлж, агнангаа хамгаалах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Энэ асуудал яаж хуульд орсон бэ. Зөвшөөрлийн хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг Засгийн газраас өргөн барихдаа ан агнууртай холбоо бүхий заалтыг өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор уг төслийг хууль санаачлагчид буцаах шийдвэр гаргасан. Та 2022 оны зургадугаар сарын 17-нд батлагдсан 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих зөвшөөрлийн тухай хуулиар дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын 5.6 зүйлд хуульчилж өгсөн. Зөвшөөрлийн  тухай хуулийн 8.1.18 болон 8.1.23 заалтад ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалт Зөвшөөрлийн тухай хуульд 2022 оны зургадугаар 17-нд орсноор 2023 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Зөвшөөрлийн тухай хууль батлагдахдаа тухайн сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгох байсныг нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг дарга болгож, хуульчилсан.

УИХ-ын гишүүн П.Анужин: "Энэ хууль 33 зүйлтэй хэр нь зарчмын зөрүүтэй 96 санал байна. УИХ бол хуулийн бөөс түүдэг, нөхөөс хийдэг газар биш" 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс