a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Г.Занданшатар: Ард түмний үзэл бодлын индэр байх ёстой улс төрийн намын төлөөллийн чадварыг сайжруулах ёстой
1 жилийн өмнө
a.Admin

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" тэнхимд зохион байгуулж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ТББХ-ны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож байна. 

May be an image of 1 person

УИХ-ын дарга г.Занданшатар: Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг илүү төгөлдөршүүлэх цаг үеийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийтийн санал бодлыг гурван үе шаттайгаар сонсож, хэлэлцлээ. Дэлхийн дахины шинэ хэв журам, геополитикийн нөхцөл байдал, үнийн өсөлт, авилга хээл хахууль зэрэг нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд тогтолцоог нь өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдсэн.

Өөрөөр хэлбэл ард түмний үзэл бодлын нэгдэл бас индэр байх ёстой улс төрийн намын төлөөллийн чадварыг сайжруулж, парламентын ардчиллаа бэхжүүлэхэд анхаарах ёстой. Намуудын санхүүжилт ил тод, үйл ажиллагаа нээлттэй, бүх түвшинд хариуцлагатай бас дотоод ардчилалтай байснаар бодлогын институц байх үүргээ гүйцэтгэнэ.
 
Энэ хүрээнд яг одоо хэлэлцүүлэг өрнөж буй Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиуд хоорондоо хүйн холбоотой. Ардчиллын зарчим, үндэстний онцлог, аюулгүй байдал, эв нэгдлийн үнэт зүйлс зэргийг харгалзан үзэж парламентын ардчиллыг илүү бэхжүүлэх энэ үйлсэд та бүхнийг зөв мэргэн санал санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс