a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улс, Польш Улсууд геологи, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо
1 жилийн өмнө
a.Admin

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. 

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон. 

Хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд тодоор бичигдэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихөд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна. Бид хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, бэрхшээлийг хамтын хүч чармайлтаар даван гарна гэдэгт санал нэгдлээ. 

Бүгд Найрамдах Польш Улс бол манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг хугацаанд ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж ирсэн түүхтэй. Тухайлбал Польш улс манай улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж, Монгол, Польш улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байна. 

хоёр улсын парламент, Засгийн газар, төрийн байгууллага, иргэд, бизнес эрхлэгчдийн харилцаа идэвхтэй өрнөж, Монгол, Польшийн худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Иймд хоёр орны гол чиглэл болох худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Мөн хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж, "Хүнсний хангамж аюулгүй байдал", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуй, геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ" гэв.

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: "Энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын зарим гишүүн ирсэн. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. 

Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм. 

Өнөөдөр бизнес форум болж байгаа бөгөөд түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна.

Өнөөдөр бид нар Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээх байгаад баяртай байна. Манай улсын ЭСЯ бүрэн эрхтэй болж, Консулын үйлчилгээ бас явуулах болно. Манай улсын ЭСЯ-ыг 2021 онд сэргээснийг сонсоод баяртайгаар хүлээн авсан
Монгол орон бол сайхан үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмалыг олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн" гэлээ. 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс