a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг хэрэгсэхгүй болж, хохирлоо нэхэмжлэх боломжтой боллоо
2 жилийн өмнө
a.Admin

1998 онд С.Зориг агсны амь насанд хэрцгийгээр халдсан хэмээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 20 жилийн хорих ял оноосон ч 2021 оны 5-р сард батлан даалтад суллаж байсан. 

Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна. 

Энэ талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна.

Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурор цагдаагийн байгууллагаас гаргахаар бэлдэж байна.

Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболд ахалж ажиллана. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судлах, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс. Хүмүүсийг хэлмэгдүүлж, хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид хууль сахиулах байгууллага шалгана" гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс