Нүүрсний хулгайн хэргийн түр хорооны нээлттэй сонсгол хойшлогдсон. АТГ-аас санал ирүүлж, сонсголыг хойшлуулсан талаар тус түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр мэдээлэв. Тэрбээр "Түр хороо өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан. Хуулийн дагуу нээлттэй сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрийг долоо хоногийн өмнө зарлах ёстой байдаг. Энэ хүрээнд 114 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөөд байсан. Гэвч нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй гэж АТГ үзэж, түр хорооны сонсголыг хойшлуулаад байна" гэв.
Нүүрсний хэргийг шалгах Хянан шалгах түр хороо нь 13 гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Үүнд...