a.Admin
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Цахим ертөнцөд: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдах эрх бүхий хүн бол Д.Сумъяабазар
2 сарын өмнө
a.Admin
Цахим ертөнцөд: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдах эрх бүхий хүн бол  Д.Сумъяабазар

Нүүрсний хулгайтай нэр холбогдсон улстөрчид эхнээсээ хуулийн байгууллагын хяналтад очиж байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Наранбаатар нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан бол эдгээр гишүүдээс дутахгүй нүүрсний хулгайтай холбогдсон хүн бол Хотын дарга Д.Сумъяабазар юм.

АТГ, УЕПГ-аас түүнийг энэ хэрэгт холбогдсон гэж мэдээлээгүй ч цахим орчинд Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайд оролцсон гэдэг мэдээллийг гаргаж байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал Уран хайж байсан “Арево” корпораци илрүүлсэн нүүрсний ордоо Монголын ЗГ-т буцааж өгөх үед Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байсан. Мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглаж, уг ордыг нийслэлийн мэдэлд авсан байна. Уг ордын орлогоор LRT, BRT төслүүдээ санхүүжүүлнэ гэж ярьж байна” гэсэн юм.

Өөр нэгэн жишээ гэвэл... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д. Ариунболд, Б.Ганхуяг нар нүүрс хулгайлж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар ажиллаж байлаа. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэс Тавантолгой компанийн дэргэд охин компани байгуулах, тус компанид Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх, 30 хүртэлх хувийг нь гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа хэлбэрээр гаргах зэрэг ажлыг гардан зохион байгуулж байсан юм байна.

2016-2020 онуудад нүүрсний хулгай ид явагдсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн бөгөөд энэ хугацаанд Д.Сумъяабазар Уул уурхайн сайдаар ажиллаж байлаа. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгах эрх бүхий хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар юм гэдэг мэдээлэл цахим орчинд хөвөрч байна.

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс