a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд ЗАСГИЙН ГАЗРЫН өгсөн санал
1 жилийн өмнө
a.Admin
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд ЗАСГИЙН ГАЗРЫН өгсөн санал

Өнөөдрийн Засгийн газрын ухралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 35-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Улс төрийн намууд 38 можаритор тойргоос шууд сонгогдох, 38 нь пропорциональ элементээр буюу намын нэрийн жагсаалтаар шууд сонгогдох хувилбар боловсруулагдаж байна. Тэгвэл намууд можаритор тойргийн  50 хувьд нэр дэвшүүлсэн тохиолдолд пропорциональ элементэд суудал авах саналыг Засгийн газраас гаргасан. Улстөрийн намын олон нийтийн саналыг харгалзан үзээд гурван хувийн босгыг тавьж өгсөн. Гурван хувийн босгыг давсан улстөрийн намууд нь парламентад суудалтай болох нөхцлийг бүрдүүлж байгаагаараа онцлог. ОУ-д энэ босгыг 5-6 хувьд барих нь зохимжтой гэж үздэг. Улстөрийн намыг үзэл баримтлалаар нь дэмждэг болсон тогтолцоотой улсуудад хэрэгждэг. Хоёр нам нэгдэж сонгуульд оролцох тохиолдолд босгын хувийг 5 болгож байгаа" гэв. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс