"Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од буюу "Майк" энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь орсон АНУ-ын спортын сайтууд мэдээлж байна.
Ш.Энхийн-Од нь өнгөрсөн оны намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.