a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
БНХАУ энэ оныг дуустал нүүрсний импортын татварыг тэглэнэ
1 жилийн өмнө
a.Admin
БНХАУ энэ оныг дуустал нүүрсний импортын татварыг тэглэнэ

Хятад улс нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлээр гаргаж байлаа. Импортын татварыг тэглэхээр болсон нь үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан байлаа.  

Анхлан жил орчмын хугацаатай үйлчлэхээр байсан энэ шийдвэрийг дахин сунгахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн засгийн газрын баримт бичигт өгүүлснээр, энэ оны эцэс хүртэл нүүрсний импортын татварыг үргэлжлүүлэн цуцлахаар болсон байна. 

Sxcoal хэвлэлийн мэдээлснээр, 2023 оны дөрөвдүгээр сарын нэгэнэс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүрсний импортын татварыг үргэлжлүүлэн тэглэнэ гэж Хятадын Төрийн зөвлөлийн комисс гуравдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ. 

Энэхүү шийдвэр нь нүүрсний импортыг нэмэгдүүлэх, дотоодын болон дэлхийн үнэ эрс өссөн нөхцөлд эцсийн хэрэглэгчдэд очих зардлын дарамтыг багасгах зорилготой гэж Хятадын эдийн засагчид онцолсон байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс