3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ийг хүртэл Австрийн нийслэл Вена хотод болно.
Эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг тамирчид өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно.
Монголын 3х3 эрэгтэй үндэсний шигшээ баг D зоонд Голланд, Швейцарь, Япон, урьдчилсан шатанд өрсөлдөнө. Харин эмэгтэй шигшээ баг C хэсэгт АНУ, Канад, Унгарын шигшээ багтай тоглох юм.