a.Admin
Ангилал
Хэзээ
3 сарын өмнө
Үсгийн хэмжээ
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж буй “Галактикийн хамгаалагчид 3”
3 сарын өмнө
a.Admin
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж буй “Галактикийн хамгаалагчид 3”

Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж байна. “Галактикийн хамгаалагчид 3” кинонд Гамора (Зои Салдана)-г алдаж сэтгэлээр унасан Питер Квилл (Крис Прэтт) аюулд унасан галактик болон хамтрагчдаа хамгаалахын тулд дахин Галактикийн багаа цуглуулж, эцсийнх ч байж болох даалгаварт гарах тухай өгүүлэх ажээ.

Олон нийтэд цацагдсан гол постерт гоёмсог өнгөөр галактикийг харуулж, “Галактикийн хамгаалагчид” нэгдэн хамтдаа байгаа нь анхаарал татах аж.

Өөрийн нэрийн хуудас болсон кассет тоглуулагч гартаа барин хөгжим улайран сонсох “Стар-Лорд” буюу Питер Квилл, галактикийн хамгийн хүчирхэг хоёр Рокет (Брэдли Купер) болон Грут (Вин Дизель), бүх аянд хамтдаа байж, илүү үнэнч болсон Дракс (Дэйв Батиста), Мантис (Пом Клементьефф), Небула (Карен Гиллан), Краглин (Шон Ганн) нар байгаа нь илүү анхаарал татаж байна.

Мөн “Авенжерс: Цаглашгүй дайн”-д золиос болсон Гамора (Зои Салдана) Галактикийн багтай дахин нэгдэж байгаа нь тэдний дундах нууцлаг түүх кинонд дурлагсдын сонирхлыг маш ихээр татаж байна. Жэймс Ганн найруулагчаар нь ажиллаж, дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг дахин баясгах бололтой.

Онцгойлон Жэймс Ганн найруулагчийн өвөрмөц мэдрэмжтэй наргиан, хүний гоо үзэмжийг харуулсан мэдрэмж, бүтээлч найруулах арга барил нь энэхүү бүтээлд ч бас харагдана гэдэг хүлээлт үүсгээд байна. 

“Галактикийн хамгаалагчид 3” кино 2023 оны 05-р сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс