Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" арга хэмжээний үеэр к-попыг үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр K-поп фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарлажээ.
Одоогоор ямар хамтлаг, дуучин ирэхийг тодорхой болгохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан БОАЖ-ын сайд болон холбогдох албаныхан уулзалт хийж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Фестивалийн үеэр Монгол Улсад ирэх хамтлаг дуучдын Хятад, Тайвань, Тайланд, Сингапураас фенүүд нь манай улсад ирнэ хэмээн тооцоолжээ.