a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
ТУРК, СИРИ ГАЗАР ХӨДЛӨЛТ: Барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлахаар болжээ
1 жилийн өмнө
a.Admin
ТУРК, СИРИ ГАЗАР ХӨДЛӨЛТ: Барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлахаар болжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн уулмаас амь насаа алдсан хүний тоо хэдийн 30.000 давсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтай бөгөөд дэлхий өнцөг булан бүрээс гамшигт өртсөн иргэдэд тусламжийн гараа сунган хандив илгээж байгаа юм. 

Хэдийгээр эдгээр улсуудад байгалийн гамшигт үзэгдэл болсон боловч үүнд барилгын чанарын асуудал зүй ёсоор тавигдана хэмээн Туркийн эрх баригчид үзэж улмаар нурсан барилга байшингуудын барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулан 113 хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Үүнтэй холбогдуулан Туркийн цагдаа нар барилгын гүйцэтгэгч зэрэг 12 хүнийг хэдийнээ саатуулсан бөгөөд мгэнэлт явдалд хэн буруутай вэ гэдэг асуудалд олон нийт анхаарлаа хандуулж буй энэ үед илүү олон баривчилгаа явуулах төлөвтэй байна.

Туркт шинээр баригдсан олон тооны барилга чанарын шаардлага хангахгүй, найдваргүй болж байгаа бөгөөд чанаргүй барилгадаа зөвшөөрөл авахын тулд авилга хээл хахууль өгөх болсон. Үүнээс гадна Засгийн газрын бодлогууд ч холбоотой гэдгийг шинжээчид олон жилийн турш анхааруулсаар иржээ. 

 

Туркийн Хууль зүйн сайд эмэгнэлт үйл явдалд гэм буруутай хүн бүрийг шийтгэнэ гэж мэдэгдсэн бөгөөд “Газар хөдлөлтийн уршигтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах” товчоо байгуулжээ. 

Прокурорууд мөн барилгын ажилд ашигласан материалыг нотлох баримт болгон цуглуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжид Газиантеп мужид нурсан барилгад зай талбай гаргахын тулд багануудыг нь нураасан байж болзошгүй хоёр хүнийг баривчилжээ. Мөн Антакья хотод нурсан 12 давхар тансаг зэрэглэлийн барилгын гүйцэтгэгчийг Туркээс явах нислэгт суух гэж байх үед нь Истанбулд саатуулсан байна. 

Сонирхуулахад, Турк улсад газар хөдлөхөөс өмнө барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд барилгын дүрэм журам зөрчсөн гүйцэтгэгчдэд өршөөл үзүүлсэн бөгөөд ихэнх өршөөлийг газар хөдлөлтөд өртөмтгийн бүс нутагт үзүүлсэн байжээ.  

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: BBC

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс