a.Admin
Ангилал
Хэзээ
4 сарын өмнө
Үсгийн хэмжээ
БИЧЛЭГ: Японы Кюүшюү аралд галт уул дэлбэрчээ
4 сарын өмнө
a.Admin
БИЧЛЭГ: Японы Кюүшюү аралд галт уул дэлбэрчээ

Японы Кюүшюү арлын Кагошима мужид лхагва гарагт Сакүражима галт уул дэлбэрчээ. 

Тус галт уулын Шова тогооны дэлбэрэлт өглөөний 10:52 цагт ажиглагдаж, 11:10 цагт 1000 метрийн өндөрт хүртэл утаа дэгджээ. Шова тогоо нь 2006-2018 оны хооронд идэвхтэй байсан бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт 2018 оны дөрөвдүгээр сараас хойших анхных юм байна.

 

Орон нутгийн цаг агаарын ажиглалтын төвөөс галт уулын ойролцоох 2 км-ийн радиуст халуун хий, үнс, чулуунаас болгоомжлохыг иргэд, олон нийтэд  анхааруулжээ.

Мөн цаг уурын албанаас нэгдүгээр сарын 14-нээс хойш ууланд хаван үүссэн байгааг илрүүлсэн байна. Хэдийгээр энэ нь дэлбэрэлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч хаван гэнэт намжих үед илүү том дэлбэрэлт болох магадлал нэмэгддэг аж.

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: Japan times, youtube

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс