a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэлээ
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.

Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал,  хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс-АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр бөгөөд, АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой либерал хэлэлцээр юм.

Уг агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар манай хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг бий болгох бөгөөд зорчигч, жуулчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр ая тухтай зорчих боломж бүрдэх юм байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,  Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр гэдэг нь:

Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг Агаарын тээврийн хэлэлцээрийн зарчим нь “нээлттэй зах зээл” буюу агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх" зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломжоор хангагдах” явдал юм. Гэхдээ тэр бүхнээс гадна өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм.

АНУ нь 130 улстай, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Эдгээрийн 27 улс нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна.  Манай улс энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс