a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Баяр: Шинэ үе “Бид засна, Бид чадна” гэж байгаа бол дэмжих л хэрэгтэй
2 жилийн өмнө
a.Admin
С.Баяр: Шинэ үе “Бид засна, Бид чадна” гэж байгаа бол дэмжих л хэрэгтэй

Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар нийт 1570 иргэнээс түүврийн аргаар санал асуулга авахаар баталсан бөгөөд энэ ажлыг Үндэсний статистикийн хороо хариуцан ажиллаж байна. Энэ зөвлөл нь нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар иргэдээс асуулт асуух боловч нөгөө талдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг асуухаар зэхэж буй гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэллээ. 

Мөн ирэх хаврын чуулганаар ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал улс төрийн хүрээнд нэлээд эрчимтэй яригдах төлөвтэй байгаа. 

Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Үндсэн хуулийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрбээр... "Шинэ Үндсэн хууль маань сайн боловсруулсан түүхэн баримт. Гэхдээ огт өө сэвгүй юм энэ хорвоод үгүй. Шүүх засаглалын бие даасан байдал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн зааг, орон нутгийн эдийн засгийн эрх мэдэл зэрэг зарим асуудал дээр Үндсэн хуулийн зохицуулалт маань учир дутагдалтай явж ирсэн. Хариуцлагын тогтолцоонд гажуудал нь бий. Энэ тогтолцоо тодорхой биш байгаа нь манай шинэ Үндсэн хуулийн гол согог нь. Энэ тогтолцоо маш тодорхой, оновчтой байх ёстой. Үндсэн хуулиа оочин цоочин өөрчилж, эсвэл органик хуулиараа зохицуулах гэж оролдоод өөдтэй үр дүнд бид хүрээгүй. Шинэ үе “Бид засна. Бид чадна” гэж байгаа бол дэмжих л хэрэгтэй. Эрт, орой заавал хийх ёстой тогтолцооны жигдлэл, тодотгол юм. Эрт тусмаа улс, нийгэмд л хэрэгтэй. Гэхдээ гүйцэд сайн юм л хийх хэрэгтэй. Дутуу дулимаг юм ахин дахин хийгээд байх тоо бол гүйцсэн.

Шинэ Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал нэг жил гаруй хугацаанд боловсруулж, Ардын их хуралд өргөн мэдүүлсэн. Дутуу дулимаг төсөл болоогүй. Парламентын тогтолцоонд бүрэн дүүрэн нийцсэн, засгийн эрх мэдлийн харилцан шүтэлцээн, тэнцвэрийг хангасан тийм төсөл болсон байсан. Гэтэл Ардын Их Хурлын депутатуудын тэн хагас нь Ерөнхийлөгчийн засаглал Монголд илүү нийцнэ гэж үзэж байлаа. Тэр үзлийнхээ дагуу Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгох, шат шатны шүүх, прокурор томилох гэх мэтийн эрх мэдэл түүнд нэмээд “зүүчихсэн”. Ардын Их Хурал дээр санал хураагаад олонхоороо шийдээд явсан заалтууд дотор иймэрхүү зөрчилтэй нь цөөнгүй орсон. Үүнийг нь хэлэхээр “За яах вэ. Яваандаа засна даа” гэж хариулдаг байлаа. Тэгж явсаар өнөөг хүргэсэн түүхтэй" гэлээ. 

Эргэн сануулахад... Өнгөрсөн оны 6-р сард МАН парламентад суудалгүй улстөрийн намуудтай санамж бичиг байгуулж, гарын үсэг зурснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудалд санал нэгдсэн. Улмаар УИХ-аас Зөвлөлдөх зөвлөл байгуулж тус зөвлөл иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсон билээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс