a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
1 жилийн өмнө
a.Admin
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?

Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны 02-р сард нээлтээ хийх ба Марвелыг бүхэлд нь донсолгох шинэ дүр гарч ирэх болно. Марвелын шинэ хүчтэй оршихуй “Булаан эзлэгч Канг” нь тус киноны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа дүр юм.

Танилцуулах постерын “Шинэ гүрний эхлэл тавигдлаа” гэсэн үг шиг төсөөллийг давсан хүчтэй Булаан эзлэгч Канг гэгч хэн бол гэдэг нь үнэхээр сонирхол татаж байна. Онцгойлон Хүн-Шоргоолжийн сорогдон орсон квантын ертөнцөд их гүрэнтэй адил хотыг захирч буй Булаан эзлэгч Канг нь үнэмлэхүй хүчтэй болохыг нь илтгэнэ.

“Чиний бодит байдал хэрхэн дуусахыг чинь мэдэж байгаа” гээд гүн утга бүхий сануулга өгсөн Канг нь квантын ертөнцөд гацсан Хүн-Шоргоолжийг хэрхэх бол гэдэг нь сонирхол татаж байна. 

Марвелын түүхэн дэх хамгийн хүчтэй Булаан эзлэгч Канг, бодит байдлаас тэс өөр квантын ертөнц гэсэн шинэ аюулд унасан Хүн-Шоргоолж нар энэхүү бүтээлд ямар өөрчлөлтийг харуулах нь кино сонирхогчдын анхаарлыг ихээр татаад байна. “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киног Хүн-Шоргоолж цувралыг дэлхий дахины бүтээл болгосон Пейтон Рид найруулагч дахин найруулжээ. Хүн-Шоргоолжийн дүрийг Пол Радд, Хэдгэний дүрийг Эванжелин Лилли нар дахин бүтээжээ.

Мөн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ” киногоор өөрийгөө харуулсан Жанет ван Дайны дүрийг бүтээсэн Холливудын нэрт жүжигчин Мишель Пфайффер мөн тоглох ажээ. “Жигтэй явдал” кинонд тоглосон Кэтрин Ньютон “Касси Лэнг” охины дүрийг бүтээхээр шинээр нэгдэж, Disney+ “Loki” цувралаар анх гарч ирсэн Жонатан Мейжорс булаан эзлэгч Кангийн дүрийг бүтээжээ.   

“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино 2023 оны 02-р сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс