a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 90 оюутан шалгарлаа
2 жилийн өмнө
a.Admin
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 90 оюутан шалгарлаа

“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2022-2023 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 90 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа. 

Жилээс жилд тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэж, оролцох оюутнуудын тоо нэмэгдсээр байна. Анх 2013 онд 11 оюутан хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2019 оноос жилд 90 оюутан тэтгэлэгт  хөтөлбөрт хамрагдаж нийт 434 оюутанд 434 сая төгрөгийн тэтгэлэг олгож боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Оюутны тэтгэлэг гардуулах арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Гүнжээ, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн нар оролцлоо. 

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ирээдүйд улс эх орныг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс