a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-аас шалгаж байна
1 жилийн өмнө
a.Admin
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас өчигдөр (2022.11.16) нүүрснийхэнтэй холбоотой 24 объектод үзлэг нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаасан.  Эдгээрийн нэг нь "Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.

Энэ тухай АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 обектод, нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дөрвөн этгээдийг баривчилсан. Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх  захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас шалгаж байгаа албан тушаалтнууд болон нэгжлэг хийж, нотлох баримтууд хураан авсан объектуудын тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс