a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
МХЕГ-ын хяналтыг яам, агентлагуудад шилжүүлснээр ААН, иргэдэд ирдэг “давхар” хүнд суртал багасна
2 жилийн өмнө
a.Admin
МХЕГ-ын хяналтыг яам, агентлагуудад шилжүүлснээр ААН, иргэдэд ирдэг “давхар” хүнд суртал багасна

Улаанбаатар хотын дүүрэг бүрт мэргэжлийн хяналтын хэлтэс албад байсныг 2002 онд нэгтгэснээр МХЕГ-ын үйл ажиллагаа эхэлж байв. Энэ цагаас хойш МХЕГ-ын бүтэц, бүрэлдэхүүн улам данхайж ирсэн ч үйл ажиллагааны цар хүрээ нь хумигдаж, бусад төрийн байгууллагуудтай давхцаж ирсэн.

Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах үүрэгтэй. Гэтэл энэ байгууллагын бүтэц улам томорсон ч хяналт шалгалт хангалтгүй хэмжээнд байсаар байгаа. Нөгөө талдаа хяналт шалгалт нэрийдлээр аж ахуй нэгжүүдийг татвар, хөрөнгөөр дарамталж, авлига авдаг төрийн нэр баригсад үүрлэх газар болсон юм.

Жишээлбэл, МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Б нь 10 мянган ам.долларыг “оймсондоо” нууж байгаад баригдсан. Мөн мэргэжлийн хяналтын байцаагч нар хахуул авсан, ААН-үүд дарамталж мөнгө нэхсэн гэх мэт мэдээлэл үе үе хэвлэлээр цацагддаг. Өөрөөр хэлбэр энэ газарт хээл хахуул, төрийн хүнд суртал хэр их бугшсаныг дээрх жишээнээс харж болно.

Анх 13 салбар чиглэлд хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан энэ байгууллага 20 жилийн хугацаанд маш их томорсон буюу 26 чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийдэг. Энэ олон хяналтын чиг үүрэг нь ард түмнийг л бухимдуулдаг болсон. Одоо МХЕТ 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдээ оруулаад нийт 1600 хүний орон тоотой ажилладаг. Мөн БОАЖЯ, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг төрийн 12 яам, агентлагт МХЕГ-ын улсын байцаагч нартай ижил статустай, эн тэнцүү эрхтэй улсын байцаагч ажиллах байна. Нийт 3000 гаруй улсын байцаагч ажиллаж байна гэх мэдээлэл бий.

Товчхондоо МХЕГ-ын хяналт шалгалтын цар хүрээ бүхэлдээ бусад яам, агентлагийн газруудын хяналт шалгалттай давхцаж байна гэсэн үг. Тиймээс л Засгийн газар МХЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар эрхэлсэн яамдад шилжүүлж, хяналтын тогтолцоог салбарын сайд нарт төвлөрүүлэх тухай асуудлыг хөндөх болсон. МХЕГ-ыг татан буулгах тухай асуудал нь мэргэжлийн хяналтын байгууллагыг огт байхгүй болгох тухай асуудал биш. Эсрэгээрээ хяналтын тогтолцоог илүү чанаржуулж, хариуцлагажуулах явдал гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байгаа юм. Эхний ээлжид МХЕГ-ыг татан буулгаж холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар салбарын хяналтын тогтолцоонд шилжүүлэх шийдэл хэрэгжих юм байна.

Ямартай ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тооцоо судалгаатай, гарц гаргалгаатайгаар төрийн хяналтыг мэргэжлийн шатанд гаргах төлөвлөгөө  танилцууллаа. Энэ нь хүнд суртал, авлигалтай тэмцэх том ажлынх нь эхлэл гэж улстөрийн хүрээнд яригдаж байна.

Мөн олон давхардсан бүтцэд урсдаг төсвийн мөнгө хэмнэгдэж, ААН, иргэдэд ар араасаа ирдэг "дарга нарын хяналт" багасна гэж найдаж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс