a.Admin
Ангилал
Хэзээ
10 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Африк тивд Эбола вирус дахин дэгдэж, 32 хүн нас баржээ
10 сарын өмнө
a.Admin
Африк тивд Эбола вирус дахин дэгдэж, 32 хүн нас баржээ

Африкийн Уганда улсад нийт 115 хүн гоц халдварт Эбола вирусээр өвчилж 32 хүн нас барсан талаар ДЭМБ мэдээлжээ.

Эболо вирус Угандагийн төвийн гурван дүүрэгт тархсан бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яамны шуурхай хариу арга хэмжээ авах багууд батлагдсан тохиолдлуудыг газар дээр нь хянаж ажиллаж байгаа аж. Мөн чухал ажил байхгүй бол хүмүүсийг гадуур гарахыг, олон нийтээр цугларахыг хоригложээ.

Уганда дахь хамгийн анхны тохиолдол есдүгээр сарын эхээр тус улсын Мубенде хотын төв дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд халдвар тээгч нь 24 настай эрэгтэй байжээ.

Эбола бол маш ховор, үхлийн аюултай бөгөөд халдвар авсан хүний биеэс гадагшилсан шингэнээр дамжиж халдварладаг. Харин агаар дуслын замаар халддаггүй хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) мэдэгдсэн байна. Мөн одоогоор эболагийн эсрэг батлагдсан эмчилгээ байхгүй бөгөөд эрдэмтэд тохирох вакциныг гаргаж авч чадаагүй байгаа юм.

Эбола вирусийн халдвар авсан хүнд халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, ядрах, хоолны дуршил буурах, ходоод гэдэсний замын шинж тэмдэг, шалтгаан тодорхойгүй цус алдалт зэрэг илрэхээс өмнө халдвар тархдаггүй гэдгийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Сануулахад, Угандад өмнө нь эбола вирусийн дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан бөгөөд хамгийн олон хүн нас барсан нь 2000 онд болсон ба 200 гаруй хүн эбола вирусээр өвчилж, нас барсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс