a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Баярцогт: Зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор гэм буруугүй минь нотлогдож цагаатсан шийдвэр гарсан
1 жилийн өмнө
a.Admin
С.Баярцогт: Зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор гэм буруугүй минь нотлогдож цагаатсан шийдвэр гарсан

Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцарийн прокуророос түүний холбогдсон хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл өглөө.  Мөн тэрбээр шалгагдан хаагдсан хэргийн матзриалаа баталгаат орчуулгын хамт Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгсөн юм. 

С.Баярцогт "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Зөвхөн Монголд ч биш энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан.

Швейцарын холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд олон улсын хууль, хүчний байгууллагатай хамтарч хэргийг шалгасан байна. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авилга авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тухай улсын прокурорын тогтоолыг өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Би хаагдсан хэргийнхээ материалд үүнийг нэмж прокурорт хүргүүлье гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн тул өнөөдөр зориуд хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан нийслэлийн прокурорт гардуулж өгч байна.

Анх 2016 онд Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийж, мөнгө угааж, авилга авсан байж болзошгүй гэж хэрэг үүсгэсэн. 2018 оноос эхлээд тодорхой хугацаанд цагдан хорьсон, анхан шатны шүүхээр, нийслэлийн давж заалдах, дээд шүүхийн хурлаар орсон. Дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгадаг шүүхийн тогтолцоогүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Бүтэн жилийн турш мөрдөн байцаалт хийгээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Монголчууд "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг. Үнэн, мөн нь зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор гэм буруугүй нь нотлогдож цагаатсан шийдвэр гарсан.

Би 500 гаруй хоногт шоронд суусан. Энэ хугацаанд өмнө нь би улстөрд 30 гаруй жил зүтгэхдээ нийгмийн асуудал, Үндсэн хууль, мөн Сангийн сайд байсны хувьд эдийн засаг, бодлогын асуудалд анхаардаг байжээ. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс, төгөлдөр болгож чадаагүй, хууль засагладаг хэлбэрт оруулж чадаагүй, хүн засагладаг хараат байсан юм байна гэдгийг бодсон. Тийм учраас би хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллахыг зорьж байна" гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс