a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Г.Отгонтамир: Урсгал сөрж осол гаргасан иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй
1 жилийн өмнө
a.Admin
Г.Отгонтамир: Урсгал сөрж осол гаргасан иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй

Тээврийн цагдаагийн албанаас 7 машин мөргөж, 1 хүүхэд мөргөн, хөлийг нь хугалсан ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, хоёр явган зорчигч гэмтээсэн. Явган зорчигчид 12 настай хүүхдүүд байсан зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй.

Одоогоор ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг шүүх эцэслэн шийднэ гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс