a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Аудитын дүгнэлтээр НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хууль бус үйлдэл илчлэгдсэн үү?
2 жилийн өмнө
a.Admin
Аудитын дүгнэлтээр НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хууль бус үйлдэл илчлэгдсэн үү?

Авлига, албан тушаалын хэрэгт ямагт нэр холбогддог Б.Бямбадорж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болсноос хойш тус газарт хөрөнгө, санхүүтэй холбоотой хэргүүд гарах болсон. Нийслэл дэх төрийн аудитын газраас НЭМГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд 59,7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Тэр дундаа Ковид 19 цар тахалтай тэмцэх ажилд зарцуулагдах ёстой төсвийн мөнгөнөөс ашиг хонжоо хайж, хууль бус гэрээ байгуулсан, анхан шатны баримтын бүрдэл дутуу 897 сая төгрөг, баримт нотолгоогүй 71 сая төгрөгийн гүйлгээг Б.Бямбадоржийн удирдлагаар НЭМГ-ынхан хийсэн байж болзошгүй дүгнэлт байна.

Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар илэрсэн НЭМГ-т холбогдох хууль зөрчсөн санхүүгийн зөрчлийн зарим баримтаас танилцуулъя.
  1. Тендер шалгаруулахдаа гэрээний үнийн дүнг өөрчилжээ

НЭМГ “Цахим эмч” төсөл арга хэмжээний хүрээнд ДБА ХХК-тай 342 сая 531 мянган төгрөгийн гэрээг хийсэн боловч тус компаниас ирүүлсэн гэрээнд үнийн дүнг 305 сая 831 мянган төгрөгөөр тусгасан бөгөөд НЭМГ-ийн гэрээний дүнгээс 36 сая 699 мянган төгрөгөөр зөрүүтэй байна. Энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийг зөрчжээ.

  1. НЭМГ-аас алга болсон 311 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хаана байна вэ?

Ковид 19-ын цар тахлын үед ашиглаж байгаа 311 сая 775 мянган төгрөгийн өртөг бүхий 315 ширхэг пос терминал төхөөрөмж, принтер биетээр байхгүй байна. НЭМГ-аас харьяа байгууллагууд өгсөн, буцааж авна гэсэн тайлбартай боловч хүлээн өгсөн баримтад буцааж авах тухай тодорхой бус байдал үүсчээ. Өөрөөр хэлбэл эдгээр төхөөрөмжүүд бүгд НЭМГ-аас алга болсон бөгөөд НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг болох Шинонмед эмнэлэгт ашиглагдаж байсан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах болсон.

  1. Бусад ЭМ-ийн байгууллагатай өгсөн, авсан хөрөнгийн зөрүү 1-6 тэрбум төгрөгт хүрсэн

ЭМЯ, ДЭМБ, бусад 3 дугаар шатлалын эмнэлгийн байгууллагуудтай 2021 онд өгсөн, авсан хөрөнгийн тооцоог нэг бүрчлэн тулган баталгаажуулаагүй байна.  Дээрх 15 байгууллагуудтай холбоотой нийт 28 тэрбум 922 сая төгрөгийн хөрөнгийн тооцоог тулган баталгаажуулахад 1 тэрбум 654 сая төгрөгөөр зөрүүтэй / ЭМЯ-ны тооцоо/ бусад байгууллагуудтай 6 тэрбум 315 сая төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна.

  1. Төсвийн тухай хуулийг зөрчиж, гэрээгүйгээр 53 сая төгрөгийн худалдан авалт хийжээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өөрийн дураар 53 сая төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал, төсвийн хөрөнгөөр тушаал шийдвэргүй, гэрээ байгуулаагүй 15 сая  төгрөгийн зөөврийн компьютер, 19 сая төгрөгийн 4 ширхэг зөөврийн амьсгалын аппарат, 7,7 сая төгрөгийн дрожийг худалдан авчээ. Мөн 11 сая төгрөгийн дархлаажуулалтын багц бүтээгдэхүүн авч зарцуулсан гэх боловч тарааж олгосон жагсаалт баримт нь байхгүй байна.

  1. Ажил хийлгэлгүй ТББ-т 18 сая төгрөг өгчээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Төсвийн тухай хуулийг зөрчиж, Монголын хэрэглэгчийн удирдлагын академи” ТББ-тай 2021 оны 12 сарын 10 өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тушаал шийдвэргүй, 18,3 сая төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн байна. Гэвч энэ дагуу хийсэн ажил нь тодорхой бус, санхүүгийн баримтаар бүрэн нотлогдохгүй байгааг аудитын тайланд тусгажээ.

Нийслэл дэх төрийн аудитын шалгалтаар энэ мэт зөрчлүүд илэрсэн байна. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж татвар төлөгчдийн мөнгийг хууль зөрчин үр ашиггүй зарцуулж, цаашлаад хувьдаа завшдаг байж болзошгүй эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгах ёстой гэдгийг сануулж байна. Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хууль бус үйлдлүүд үүгээр дуусахгүй.

Үргэлжлэл бий...

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс