Ж.Батзандан: У.Хүрэлсүх ядарч явахад нь тусалсан хүнээ шоронд оруулна гэж томордог болсон байна
1 жилийн өмнө
a.Admin

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын иргэдийн орон зайнаас сөрөг хүчнийг хайхаар шинэ хувьсгал хөдөлгөөнийг өнөөдрөөс байгуулж байгаагаа зарласан юм. Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд ойлгож хүлээж авч байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байна. Харин миний хувьд Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таван гишүүнтэй хамтарч Миеэгомбын бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцно гээд шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барьж, 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна" гэсэн юм.

Харин түүний ах буюу Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан асуудалтай холбогдуулан "Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдсан гэж сонссон. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга хүн. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ.  

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болимоор байна. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад би таныг өмөөрч байлаа. 2018 онд АН-ын гурван гишүүнтэй нийлж таны Засгийн газрыг авч үлдэж байлаа. Та өнөөдөр миний тусыг мартсан байж болно. Гэхдээ Монголоо өөрчлөхийн төлөө, шударга ёсыг тогтоохын төлөөх эцсээ хүртэл явна гэсэн амлалтаа биелүүлэх үү. Бидэнтэй нэгдээч гэж танаас хүсэж байна. Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг ханддаг болсон байна. Тийм учраас ядарч явахад түшиж явсан дүүгийн хувьд задарч явахад хатуухан шанаа өгье гэж бодоод өчигдөр хатуухан үг хэлсэн төдий. 

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна" гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс