a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
БХБЯ: Завхан аймагт шинэ цэвэрлэх байгууламж барьна
1 жилийн өмнө
a.Admin
БХБЯ: Завхан аймагт шинэ цэвэрлэх байгууламж барьна

Иргэдийн ая тухтай, эрүүл амьдрах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой төсөл орон нутгуудад хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Завхан аймагт хоногт 3,000 шоо метр бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих ажил. Тус ажлын нээлт есдүгээр сарын 21-нд Завхан аймагт болжээ.

 

Шинээр барих цэвэрлэх байгууламж нь Биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх, хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болох аж.

Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд талууд хамтран хэрэгжүүлж байна хэмээн БХБЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс