Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна. Мөнгөний бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүгийн шийдвэрийг гаргалаа" гэлээ.