a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
"Нэг сартай хүүгээ өрүүлнэ" гэх зарыг байрлуулсан ээж "Би ийм зар оруулаагүй" хэмээн мэдүүлжээ
1 жилийн өмнө
a.Admin
"Нэг сартай хүүгээ өрүүлнэ" гэх зарыг байрлуулсан ээж "Би ийм зар оруулаагүй" хэмээн мэдүүлжээ
Цахим орчинд байршсан "Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэх зар олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа билээ.
 
 Үүнтэй холбогдуулан ГБХЗХГ-аас тухайн зарыг оруулсан эмэгтэйг олж тогтоохоор цахим хуудас, холбоо барих гар утасны дугаарынх нь дагуу цагдаагийн байгууллагаар хайлгуулсан. Улмаар тухайн хаягийн эзэмшигч нь  "Энэ бол худал мэдээлэл. Би ийм зар оруулаагүй. Фейсбүүк хаягаа алдсан" гэх мэдээллийг өгсөн хэмээн мэдэгдсэн гэлээ. 
 
Мөн ЦЕГ-аас дээрх асуудлын талаар тодруулахад, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа дуусмагц мэдээлэл өгнө гэсэн юм. 
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйл
38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дүгээр хэсэг

1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
1
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс