a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Наймдугаар сарын 12 ордны зурхай
2 жилийн өмнө
a.Admin
Наймдугаар сарын 12 ордны зурхай

Хонь 

Шинэ бүхэн ирж байна! Юуны түрүүнд Хонины ордныг ивээгч Марс гараг Мэлхийн ордтой огтлолцсоноор мөрөөдөмтгий байдал, эелдэг ааш зан давамгайлна. 8 сарын 7-нд гарах сарны нөлөөгөөр хайр дурлалд одтой байж, ирэх 4 долоо хоногтоо эротик байдал, гал халуун зүйлсээр дүүрэн байх нь. Энэ нь чамд шинэ хайр дурлал, амьдралын шинэчлэлт авчирна. Гэсэн хэдий ч сарны нөлөөтэй энэ шинэ нөхцөл байдал дан ганц хайр дурлалын хүрээг хамрахгүй. 8 сарын 16-наас хойш Сугар гарагийн ивээлээр хосуудын амьдралд олон эерэг өөрчлөлт гарч, хайр дурлал чинь гэрлэлтээр баталгаажна. Энэ эерэг өөрчлөлтүүд чамд боломж, илэн далангүй байдал, дур тачаал, сэтгэл ханамжтай байдлыг бий болгоно. Бизнес, үл хөрөнгийн тал дээр маш том, амжилттай төлөвлөгөө хийнэ. Марс гараг болон Мэлхийн ордны нөлөөгөөр энэ сард байр орон сууц, ажил хэрэг, үл хөдлөх хөрөнгийн тал дээр өөрчлөлт хийхэд тохиромжтой. Чи барилга барьж, нүүж, шинийг худалдан авч, гэр орноо засаж болно. Эдгээр нь бүгд амьдралд чинь эерэг өөрчлөлт авч ирэх нь. Энэ бүхний дараагаар Дэлхийн ван гарагийн нөлөө чиний идэвхтэй байдал, зорилго руугаа тэмүүлэх хүсэл, эрч хүчээр ивээж, Санчир гараг ажлын амжилтыг чинь дэмжих болно. Ерөнхийдөө ажлын амжилт, үр ашиг ихтэй сар болно. Өнгөрсөн сарын их эрч хүч, олон ажлын дараах 8 дугаар сард түр завсарлага авч, амар амгалан байдлыг хүсэж эхэлнэ. Энэ сард амжилттай ажиллаж, хайрлаж дурлахын хажуугаар тайван байж, өөрийгөө хөгжилтэй байлгах тал дээр анхаараарай. Эрүүл мэндийн талаас чамайг шаналгах зүйл байхгүй. Ялангуяа сарын эхний хагаст гайхалтай сайхан байна. Сарын сүүлийн долоо хоног хамгийн гайхалтай байна. Гол анхаарах зүйл бол энэ сард ажил, гэр бүлийн харилцааныхаа балансыг тэнцвэржүүлээрэй.

Үхэр 

Бархасбадь гараг Мэлхийн ордод ирснээр Үхрийн ордныхны бүхий л харилцаа холбоо сайн байна. Яг одооноос эхлээд хайр дурлалын ивээгч Санчир гараг Үхрийн ордод байрласнаар сайхан зүйлс ирэх нь. Санчир гарагийн энэ байрлал хайр дурлалын шинэ харилцаа, хосуудад хариуцлагатай хайр дурлалыг дуудаж байна. Хайртай хүн чинь урт удаан харилцаа хүсэж эхэлнэ. Ганц бие Үхрийнхэн шинэ хүнтэй танилцах юм бол цаашид удаан харилцаа тогтоох боломжтой болох нь. Ирж буй 8 дугаар сар уян зөөлөн байдал, онцгой тааламжит харилцаа, бусдад үзэл бодлоо илэрхийлэх хүслийг чинь дэмжиж, олон эерэг хандлага бий болно. Мөн сарын эхний хагаст мэдрэмж нэмэгдэж, хайр дурлалыг ивээгч гарагуудад талархахаар зүйл болно. Оюуны асар их хүч, шийдэмгий байдал энэ сарын тодорхойлно. Дотоод сэтгэлийн хүч чинь бялхаж байна. Өөрийн шинэ саналыг хэрэгжүүлж, хүсэж буй тэр зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой. Чи маш их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, санаачлагатай байж өөртөө их хөрөнгө оруулалт хийнэ. Оюун санаа чинь гайхалтай шинэ санаагаар бялхаж, хэрэгжүүлбэл амжилтанд хүрнэ. Ажил, хичээл гээд бүхий л тавцанд гол дүр нь байж, бусдад өөрийгөө таниулах боломж олдоно. Энэ бүхнийг алдалгүй ашиглахыг одод зөвлөж байна. Энэ бүхний үр дүнд олон сайн зүйлс чиний ачаар бүтээгдсэн байх нь. Эрүүл мэндийн хувьд сайн сар болно. Ёс суртахуун, үлгэр жишээ байдлаараа онцгойрно. Сарын хоёрдугаар хагаст эмчид үзүүлж, гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаараарай. Жолооны ард анхааралтай байж, хоол ундаа тохируулж хэрэглэ. Уур уцаараа барих чинь эрүүл мэндэд хичнээн тустай болохыг ойлгох хэрэгтэй.

Ихэр 

Сарын эхний хагаст бага зэрэг хөдөлгөөнтэй байх нь.Хостой ихрийнхний хувьд мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох асуудал гарч болзошгүй. Ямар нэг сонирхолтой, шунал хөдөлгөсөн зүйл худалдаж авах эсвэл бизнест хөрөнгө оруулах гэх мэт мөнгөтэй холбоотой шинэ шаардлага гарч ирнэ. Мөн материаллаг зүйлсээс шалтгаалан зөрчил үүсч эсвэл хайрт чинь хувийнхаа эрх ашгийг хэтэрхий дээгүүр тавиад байгаа мэт санагдаж мэднэ. Ямар ч байсан хостой ихрүүдийн хувьд хайр дурлалын харилцаа чинь тийм ч халуухан байхгүй л болов уу. Гэвч энэ тийм ч удаан үргэлжлэхгүй. 8 сарын 16нд хайр дурлалын Сугар гараг Ихрийн ордод шилжсэнээр амьдралдаа өнгөрүүлсэн мартагдашгүй романтик үдшийн тоо ч хэд хэдээр нэмэгдэх болно. Сарын сүүлээр ганц бие Ихрүүд шинэ хайр дурлалтай учирч хостой ихрүүдийн харилцаа сэргэж ирнэ. Хийж байгаа ажил чинь илүү үр ашигтай болж, орлого нэмэгдэх цаг нь ирлээ. Мөн тушаал дэвших магадлалтай. Ангараг-Бархасбадь гарагуудын нөлөөгөөр санхүүгийн хувьд маш хөдөлгөөнтэй байх болно. Орлого ихээр орж ирж болно, зарлага ч ихээр гарч магадгүй. Энэ сарын хамгийн том сорилт бол сонирхолтой боломжийг ашиглахдаа эрсдлийг тооцоолох чадвартай байх юм. Гэнэтийн зүйлс сэтгэл хөдлөлд чинь нөлөөлснөөр нягт нямбай дүгнэлт хийх чадвар алдагдаж мэднэ. Бага зэрэг стрэсстэй байх ба эвгүй харагдсан хэнийг ч дайснаа байхвий хэмээн эмээдэгээсээ татгалзах нь зүйтэй. Эрүүл мэндийн хувьд тийм ч муу биш байна. Сэтгэл санаа ч эерэг сайхан байна. Гэхдээ сарын хоёрдахь долоо хоногоос сарын сүүл хүртэл гадны нөлөөллөөс болгоомжтой байхад илүүдэхгүй.

Мэлхий 

Эрч хүчээр бялхаж, төрөлх инстикт нь илэрнэ. Өмнө төсөөлж ч байгаагүй хүсэл тачаал, зоригийг мэдрэх болно. Үнэхээр хүссэн үедээ юу ч хийж чадах тийм их эрч хүч амтагдах болно. Ганц бие мэлхийнүүдийн хувьд санаачлалгыг гартаа авч, эхний алхмыг эргэлзэлгүй хийх цаг. Бүр хэн нэг сайхан залууд гэрлэх санал тавьж байгаа өөртөө итгэлтэй, зоригтой эмэгтэйг харагдвал тэр мэлхийн ордных байх магадлал маш өндөр шүү. Миний сонирхдог төрөл биш гээд хойш тавьдаг байсан залуугийнхаа болзооны урилгыг зөвшөөрч ч магадгүй. Нэг үгээр хэлэхэд мэлхийнхэн хайр дурлалын тал дээр энэ сард зүгээр л түйвээгээд өгөх нь. Хостой мэлхийнхний хувьд хэн хэндээ хүлээцтэй хандаж чадвал харилцаа хэвийн байх болно. Үгүй бол чамаас эцсийн алхам хамаарч ч мэдэх тийм байдал үүснэ. Шинэ санаачлага гаргахад хамгийн тохиромжтой үе. Чамд хэрэгтэй урам зориг, өөртөө итгэх итгэлийг од эрхэс цаанаасаа л өгсөөр байх болно. Бүх зүйлийг зөв зохион байгуулж, хөдөлгөөнд оруулах, удирдан залах маш их хүч чамд байна. Адал явдалд дурлагсдын хувьд жинхэнэ өөрийгөө олж авах сар байх болно. Амьдралынхаа зарчмыг өөрчлөх эсвэл шинээр нэмэх шаардлага гарч ирж болзошгүй. Гэхдээ энэ нь мэдээж сайн тал руугаа. Нэг үгээр хэлэхэд чи амьдралдаа бас нэгэн ухаарлыг олох болно. Байгаа газартаа тушаал дэвшихийг хэтэрхий их хичээхээс гадна үнэхээр хийхийг хүсдэг зүйлээ хийж байна уу үгүй юу гэдгээ өөрөөсөө асуугаарай. Орлого өсөхгүй ч зарлага ч мөн өсөхгүй болохоор санаа зовоох том асуудал үүсэхгүй. Биеийн эрүүл мэнд сэтгэл санаагаа дагаад маш сайн байх бөгөөд жижиг зүйлс санаа зовж өөрийгөө стрэсстүүлэхгүй байхыг хичээгээрэй. Цагаа зөв зохицуулж сурснаар санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэчих боломжтой шүү. Бусад гадны нөлөөллөөс болгоомжлоорой.

Арслан 

Нар Арслангийн ордон дээр туяагаа харамгүй тусгаж байна. Чи энэ сар гэрэлтээд л, гялалзаад л, эргэн тойрныхноо гайхшруулаад ханахгүй нь. Чиний цаад мөн чанар, сайхан шинжүүдийг хүмүүс танин мэдэж, бүх л давуу талууд чинь тодорно. Энэ сард чи хийж байгаа бүхий л зүйлдээ чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах бөгөөд, үүний хүчинд сэтгэлийн нандин холбоо ч бас халуухан, дэвшилтэй, сайхан байх төлөвтэй байна. Гэхдээ чи сэтгэл хөдлөлдөө толгойгоо мэдүүлэхгүй. Зарчимдаа үнэнч байж, бодит байдлыг харах нүдээ нээлттэй байлгаснаар мөнгө, үнэт зүйл, үр ашигтай холбоотой хэргүүдэд ул суурьтай хандах болно. Мөн чи хайр дурлалынхаа амьдралаас тогтвортой, урд удаан харилцааг хүсэх болно. Аль хэдийнэ тогтвортой хүнээ олсон Арслангуудын хувьд гэр орны асуудалтай холбоотой яриа өрнөнө. Үл хөдлөх хөрөнгө, эсвэл гэрийн том бараа худалдаж авах зэрэг ахуйн зүйлсэд анхаарал хандуулна. Саяхан дурласан Арслангуудын хувьд 8-р сарын эхний өдрүүд бага зэрэг ээдрээтэй байж мэднэ. Ажил хэргийн тал дээр хамгийн боломжийн, аятайхан саналууд зөвхөн чам дээр хүрч ирэх нь ээ. Бонусд нь Буд гараг чиний оюун ухааныг хурцалж, суут санаанууд төрүүлж, бүхий л тооцоо, гүйцэтгэлүүдийг гайхалтай хийхэд тусална. Зөвхөн амжилт олохоос гадна чиний хувьд тун үр бүтээлтэй сар болж өнгөрнө. Хийсэн зүйлийн чинь ашиг шим ирж, орлого сайжирч, нэмэлт мөнгө олон эх үүсвэрээс орж ирнэ. Эсвэл үнэ цэнэтэй бэлэг хүлээн авна. Гэхдээ чиний үрэлгэн зан үүнийгээ дагаад улам өсөх хандлагатай байна. Оюун ухаан сорьсон үйл ажиллагаанд оролц. Ойрын зайны аялалууд олон давуу талыг чамд бий болгоно. Сэтгэл зүйн хүч сайн байх ба юуг л бол юуг хийж чадах юм шиг санагдана. Нууц дайснуудаас өөрийгөө хамгаал.

Охин 

Хайр сэтгэлийн харилцаанд байгаа болон ганц бие охиныхныг од эрхэс гайхалтай ивээх нь. Далай ван гараг романтик хүслийг чинь ахиулна. Од эрхсийн гайхалтай байршил сэтгэл ханамж, өөрчлөлтийг авчирна. Эхний хагаст бүх зүйл төгс байх нь! Хайр болон дур хүсэлд чинь хөгжил, цэнгээн, таатай байдал бий болж чамд аз жаргал бэлэглэнэ. Нэг үгээр наймдугаар сар 2022 оны чинь хамгийн сайхан цаг хугацаа болж өнгөрнө. Ганц бие охиныхон зүрхийг нь хурдан цохилуулж, догдлуулах нэгэнтэй илүү ойртоно. Харин харилцаанд буй охиныхон мөрөөдлийн аяллаа түүнтэйгээ хамт хийх нь! Ажил, санхүүгийн тал дээр азтай сар байна. Сэтгэл ханамжтай байдал харилцаа болон нийгмийн амьдралд илэрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд мэрийн зүтгэж байгааг чинь хамтран ажиллагсад чинь үнэлнэ. Ажил хэргийн аливаа зүйлээ хүмүүст саадгүй тайлбарлаж, тэднээс асуух хэрэгтэй. Энэ горим дараа дараагийн амжилтанд чинь эерэгээр нөлөөлж, сарын эхэнд ололт амжилт харагдаж байна. Сүүлийн хэсэгт ч мөн адил үргэлжилнэ. Санхүүгийн хувьд наймдугаар сар өглөгч байх нь. Яагаад гэвэл их тооцоолол, ашиг тустай зүйл, бэлэг охиныхныг хүлээж байна. Харин эрүүл мэндийн тал дээр бодол санаа чинь цэцэглэж, аливаа зүйлийг эсэргүүцэх чадвар сайжирна. Гэсэн хэдий ч эрүүл мэнддээ анхаарал хандуулсан хэвээр л байх нь дээр. Сарын хоёрдугаар хагаст ядралт хүчтэй явагдаж, дархлааны систем үл ялиг буурна. Мөн ямар нэгэн асуудал үүсч болзошгүй байна. Хангалттай амралт авч, өвчлөлд дөхөм болсон биеэ асрамжил!

Жинлүүр 

Дэлхий ван гараг Жинлүүрийнхний хайрыг ивээж, хөл хөөр, эрч хүч, гэнэтийн эргэлтээр дүүрэн харилцааг амлажээ. Чи тогтвортой харилцаагаа хэвээр хадгалахыг хичээнэ. Харин хамтрагч чинь төлөвлөөгүй үйл явдлыг зорьж магадгүй. Сайн ч биш муу ч биш ямар ч төрлийн байж болох үйл явдлууд таныг хүлээж байна. Гэвч толгой эргэм, гайхширсан зүйлүүд ч гарч ирнэ. Сарын эхний хагаст харилцаа нээлттэй байна. Хүч сорьсон цаг хугацаа, сонирхол татам, эрсдэлтэй нөхцөл байдал нэг дор давхцана. Магадгүй дүрэлзсэн дур хүсэл, галзуу үйл явдлууд салалт, сөргөлдөөн шиг ширүүн хурц байдал хайрын харилцаанд чинь бий болно. Харилцаагаа илүү сайхан байлгахын тулд ямар нэгэн шинэ содон зүйл турших хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагаст энхрий байдал, нийцэл зохицол давамгай харагдаж байна. Харин Жинлүүрийнхний ажил, санхүүгийн тал зарим нэг талаар хүссэнээр нь болно. Урам зориг, энерги, санаачлага, адал явдал, өрсөлдөөнөөр дүүрэн байна. Хамтын ажиллагаанд мэдэхгүй, төлөвлөөгүй зүйл гарч ирж, магадгүй үүмээн бужигнаан бий болох нь. Мөн бусдаас шалтгаалсан зардал, зээллэг сэтгэлийг чинь үймрүүлж болзошгүй. Эрүүл мэндийн тал дээр сарын эхний хагаст тийм ч сайн байхгүй тул болгоомжил! Од эрхсийн байршил Жинлүүрийхнийг өвчлүүлж магадгүй. Бүү хэтрүүл, бүх зүйлийг таарсан хэмжээнд нь байлга! Эрсдэлтэй нөхцөл байдалд өөрийгөө бүү оруул. Бас стрессээ хянахыг ч од эрхэс сануулжээ.

Хилэнц 

Хэрвээ Хилэнцийнхэн албан ёсны эсвэл удаан хугацааны үерхлээсээ хагацвал тэднийг бие физиологийн болон оюун санааны хувьд илүү давуу талтай шинэ зам угтаж, шинэ хаалгаар ороход нь тусална. Хэн нэгний гэнэтийн бэлэг бие махбодийг холдуулахгүй ч сэтгэл зүйн харилцааг холдуулна. Тогтвортой харилцаанд байдаггүй хилэнцийнхэн нөхцөл байдлыг сайнаар эргүүлж сарын эхний хагасыг илүү хөгжилтэй өнгөрүүлж, харилцаа болон нөхөрлөлийн тал дээрээ ахицтай байна. Сарын хоёрдугаар хагаст бүтэлгүйтэл, сэтгэл гонсойлт, уйтгар гуниг, хол зай бий болж магадгүйг од эрхэс сануулжээ. Эвгүйцэл хүрмээр нөхцөл байдал, хамааралд байгаа мэт сэтгэгдэл төрж болзошгүй. Магадгүй хайрын хамтрагч чинь ажил болон эрүүл мэндийн асуудалтай тулгарч хэцүү цаг хугацааг туулах нь. Нар болон Буд гараг Хилэнцийнхний наймдугаар сарын ажил, карьерийг хүндлэл, талархал, амжилтаар дүүрэн байхыг хэлж байна. Хүсэл тэмүүлэл ч өснө. Чи бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, маш чадамжтай харагдаж, оюунлаг зангаараа гайхагдана. Мөн ямар нэгэн ажил, төсөл зохицуулах эрх мэдэл харагдаж байна. Их цаг зав, энергиэ бизнесийн зорилготой холын аян зам, хамтын ажиллагааны томилолтод зарцуулах нь. Шинжлэх ухаан, түүх соёл, боловсролын тал дээр ч ахиц дэвшил харагдаж байна. Чи магадгүй ном, нийтлэл бичих гэх мэтийн аливаа зүйлд мэргэших хандлага ажиглагдаж, тодорхой зүйл суралцах төлөвтэй. Сарын эхний хагаст онцгой, шийдвэрлүүштэй нөхцөл байдлыг давж гарахын тулд маш шаргуу ажиллана. Хэрсүү зан, багахан хэмжээний санхүүгийн мэдлэг байхад л мөнгөний тал дээр ямар нэгэн гомдоллох асуудал гарж ирэхгүй бололтой. Харин эрүүл мэндийн тал дээр анхаарлаа хандуулсан хэвээр бай. Яагаад гэвэл таагүй байдал үүсч болзошгүй. Хилэнцийнхэн байнга анхаарал болгоомжтой байж, ялангуяа эхний хагаст биеэ тордож, асрах нь заавал хийх ёстой зүйлсийн нэг байх нь. Ардын уламжлалт эмчилгээг сонго. Эмчилгээ, дэглэм барих цаг аль хэдийнээ болсныг од эрхэс сануулж байна.

Нум 

Нумын ордны хайр дурлалын ордыг удирддаг Буд гараг удааширсан хөдөлгөөнөө больж, бага багаар хурдаа нэмж эхэлж байна. Үүнийг дагаад хосуудын харилцаа ч бас урьдын хэмнэлдээ орох болно. Гэхдээ Буд гарагийн ухарсан, удааширсан хөдөлгөөн нь хосуудыг санхүүгийн асуудлаа ярилцаж, янз бүрийн нухацтай асуудлуудыг хамтдаа шийдэх боломжийг олгосон юм. Мөн 8 сарын 8 хүртэл шийдэх ёстой зарим нэг зүйлс байсаар байж ч магадгүй. 8 сарын 8-наас эхлэн та хоёрын харилцаа илүү гүнзгий шат руу орж, бие биенийхээ харах нүдийг тэлэх ба үг үйлдэл бүр чинь тодорхой зарчим дээр тулгуурлах болно. Холын зайны харилцаа муудаж магадгүй. Сарын эхний хагаст чи хамтрагчийнхаа нийгмийн болон ажил хэргийн асуудалд хэт оролцсоноос хамтрагчдаа тавих шаардлага дэндүү өндөр болж магадгүй. 8-р сарын 2-р хагаст нөхөрлөл, хайр халамж, сэтгэл санааны дэмжлэг нэгт тавигдах болно. Энэ үеэр чи олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Сугар гараг чиний ажил хэргийн замыг зөөллөж, саад бартааг нь арилгана. Ямар ч үед чамайг аз ивээж удирдлагатайгаа харилцах харилцаа сайжирна. Зарим ажлыг чи өөрийн дур булаам байдал болон бусдад нөлөөлөх чадварынхаа тусламжтайгаар амжилттай гүйцэтгэнэ. Мөн дараа нь мэргэжлийн хүрээнд хэрэг болох харилцаа холбоог тогтооно. Шинжлэх ухааны судалгаа хийх, мэргэжил эзэмших, боловсролоо дээшлүүлэх, номоо хэвлүүлэх зэрэгт 8-р сар маш ээлтэй. 2-р хагаст чамайг олон хүн тойрон хүрээлж, нэр хүнд өсөх нь гарцаагүй. Энэ сар чамд санхүүгийн өндөр боломжууд гарч ирнэ. Бизнесийн шинэ санаа, хөрөнгө оруулалтын санал болон мөнгөтэй холбоотой бусад бүх хэрэгт “баялаг” сар болох болно. Орлогоосоо давсан зарлага бүү гарга.

Матар 

Асар их хүсэл тэмүүлэл! Бархасбадь, Ангарагийн нөлөөгөөр Матрын ордныхны хайр дурлалтай учрах хүсэл нэмэгдэнэ. Ангараг гараг чамайг хүсэл тачаал, сэтгэл хөдлөл, аливаад бэлэн байх хандлагаар дэмжих бол, Бархасбадь адал явдал, шинэ хүн, дэврүүн сэтгэлээр бялхуулна. Энэ хоёрын нийлэмжээр Матрын ордныхон энэ сард гайхалтай хайр дурлалтай учирч, түүнтэйгээ маш хурдан дотносож, сэтгэл ханамж ихтэй байна. Нөгөө талаар энэ нь чамд шийдвэр гаргах чухал мөчүүд, эргэлзээтэй олон зүйлсийг дагуулна. Хэн нэгэн чиний эрх чөлөөг хязгаарлаж байгаа мэт бодогдуулах магадлалтай. Ажил хэргийн хувьд олон амлалт өгөх шаардлагатай учирна. Мөн чиний дүрэм, журам гэр бүл орчин тойронд чинь их нөлөөлнө. Бас амжилттай хэрэгжинэ. Чиний хувийн нөөц бололцоо, хичээл зүтгэл чинь амжилт дагуулна. Энэ сар ажил хэрэг, ялангуяа хамтын ажиллагааны хувьд тааламжтай, ажиллах саналаар дүүрэн байна. Үр дүнд нь хэрэгцээтэй төсөл, шинэ ажлын санаа олсноор багийн ажиллагаа идэвхжинэ. Хэн нэгнээс урмыг үг сонссоноор эрч хүч сэргэж, бүхий л зүйл боломжтой мэт санагдаж эхэлнэ. Зарим зүйлд хэт их итгэл хүлээлгэснээс болж урам хугарах магадлалтай учир тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд ямар ч асуудал үүсэхгүй бөгөөд, ерөнхийдөө сайн байна. Үр дүнд нь ашигтай үл хөдлөх хөрөнгө худалдаж авах юм уу, ихээхэн хэмжээний ашиг орлого олно. Эрүүл мэндийн тал дээр өнгөрсөн сарыг бодвол илүү сайн байна. Гэхдээ зуун хувь сайн байна гэсэн үг биш юм. Биедээ юу дутагдаж байгааг анзаарч мэдээд тохирох амралт, эмчилгээг хийлгээрэй.

Хумх 

Хэн нэгний санал бодол үгийг сонсох тийм ч буруу зүйл биш. Өөр өөр зан араншин амьдралын хэмнэлтэй хүмүүсийн туршлагаасаа хуваалцсан зөвлөгөөг анхаарч үзээрэй. Энэ сард хамтрагч/хайрттайгаа удаан хугацааны турш бодож байсан чухал асуудлын талаар нухацтай ярих болно. Хосуудын хувьд тус тусын найз нөхдийн асуудалд оролцох оролцоогоо багасгаарай. Хааяа ч гэсэн өөрийн найз нөхөдтэйгээ хайртаасаа тусдаа цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Хэрвээ чиний зүрх сэтгэлийг эзэмдсэн хүн байхгүй бол энэ сарын дундуур хэн нэгэн тогтохын аргагүй догдлуулах бололтой шүү. Эхэндээ энгийн нэгэн харилцаа мэт байх боловч яваандаа гүнзгийрэх магадлалтай. Гүнзгийрэх гэдэг нь эцэг эхтэйгээ танилцуулах, хамт амьдрах, гэрлэлтийн тухай ч ярьж мэднэ гэсэн үг шүү. Хийх зүйл маш их байна. Энэ сарын уриа “Хөдөлмөрлө, ажилла бас хичээ”. Хийх ажил хичнээн их байгаа ч азаар чамд хийх эрч хүч хүсэл эрмэлзэл ч байна. Урьд урьдныхаас илүү боломж олдоно. Сарын сүүлээр гадагшаа сургуульд суралцах боломж гарч ирнэ. Хичээсний эцэст хүн үр дүнг нь амсдаг. Тийм болохоор ямар ч боломжийг сул бүү орхи. Ганц нэг асуудал, эрсдэл гарч ирж мэдэх ч зорьсондоо хүрэхийн тулд энэ мэтээс айх хэрэггүй. Шинэ зүйл туршиж үзэхээс айх хэрэггүй. Ямар нэгэн шинэ зүйл сурах эхлэлийг нь ч болтугай тавиарай. Ер нь энэ сард хичээл, сургуулийн тал дээр гол анхаарлаа хандуулаарай. Санхүүгийн хувьд энэ сард хэт өндөр биш байна. Гэхдээ орлого муу байна гэсэн үг биш. Ажил хэргийн найдвартай түнштэй болно. Хэн нэгэн хэдий чамд таалагдахгүй байлаа ч өөрөөсөө битгий түлх. Хэзээ нэгэн цагт чамд том тус хүргэх хүмүүс чамайг хүрээлж байна. Сарын сүүлээр эсвэл дараа сарын эхээр санхүүгийн маш том боломж авчрах санал чамайг хүлээж байна. Зарим нэг эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Ханиад хүндэрч магадгүй учир бүрэн гүйцэд эдгээх ёстойг битгий мартаарай. Цусны шинжилгээ өгчихсөн байхад гэмгүй. Энэ сард фитнесээр хичээллэж биедээ бага зэрэг анхаарал тавиарай.

Загас 

Гайхалтай цаг мөч, эрч хүч, гялалзсан амжилт, хайр дурлал, хүсэл тэмүүлэл. Энэ бүхэн энэ сарын зурхайн гол түлхүүр үгс. Хосуудын харилцаанд оргилуун дарс, салютын хамтаар тэмдэглэгдэх баярт үйл явдал тохиолдоно. Хайр дурлал, адал явдал энэ сард бүгд чиний мэдэлд байна. Ерөнхийдөө хайр халамжинд бөмбөрөх сар болох нь ээ. Хэн нэгэн чамд хайр дурлалаа илчлэх болно. Тэр хүнд чиний хайртай хүнтэй эсэх хамаагүй бололтой. Энэ мэтчилэн гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Хэрвээ чи ганц бие бол таалагдсан хүндээ заавал сэтгэлээ илчлээрэй. Илчлэх зориг хүрэхгүй бол ямар нэг байдлаар таалагддаг гэдгээ мэдэгдүүлэх алхам хийгээрэй. Үр дүнд нь чи хэзээ ч харамсахгүй. Мөн энэ сард маш том сэтгэл догдлуулсан үйл явдлын гэрч болж магадгүй тухай одод шивнэж байна шүү. Ганц бие загасныхан хурим, томоохон хүлээн авалтын үеэр хэн нэгэнд дурлах нь. Өмнөх үеүдийг бодоход энэ сард маш хялбархан өндөр боломжууд ирэх нь байна. Тэгээд ч бүтэн сарын турш аз чиний талд байна. Хамгийн чухал нь бүтээлч байдал. Тийм болохоор ажил дээрээ бүтээлч байж чадсанаар амжилт чиний гарт өөрөө гүйгээд л ороод ирнэ. Хэн нэгнээс дэмжлэг туслалцаа гуйхаас бүү ич. Багийн ажиллагаа ямар ч амжилтанд чухал нөлөө үзүүлдэг. Урлагийн талын ажил хийдэг бол сэтгэл хөдлөлдөө бүрэн эзэмдүүлэхээс айх хэрэггүй. Чиний гэрэлтэх цаг ирсэн байна. Чиний бүтээлч, шинийг сэтгэсэн ажил хүссэн хэмжээнд чинь үнэлэгдэж чадна. Дахин сануулахад бусдын тусламжаас татгалзах хэрэггүй. Энэ сарын амжилт аз жаргал бүхэн чиний гарт байна. Хэрхэн удирдах нь чиний ур чадвараас л шалтгаална. Амьдрал чамайг шагнахаар шийдсэн байхад чи татгалзаж болохгүй биз дээ. Чиний анхаарах ганц зүйл бол мөнгөний замбараагүй хэрэглээ. Бие галбиртаа бага зэрэг хөрөнгө оруулалт хийх цаг нь болжээ. Фитнесээр хичээллэж, зорим нэг төрлийн спортоор долоо хоногт нэг удаа хичээллээрэй. Гэхдээ л чи энэ сард маш их эрч хүчтэй байна. Энэ их эрч хүчээ спорт, аялал, бүжиг гээд юунд ч зориулж болно. Мөн сар бүр тогтмол хийлгэх шаардлагатай сар тутмын шинжилгээгээ хийлгэхээ мартуузай. Хоолны дэглэм барьж өөрийнхөө эрүүл мэндийг битгий хохироогоорой.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс