a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Японд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ
1 жилийн өмнө
a.Admin
Японд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ

Япон улсад Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Японы эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар тухайн халдвар авсан иргэн нь зургаадугаар сарын сүүлээс долдугаар сарын дундуур Европоор аяласан бөгөөд аялаж байх хугацаандаа сармагчингийн цэцэг өвчин туссан хүнтэй харьцаж улмаар халдвар авсан болох нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн байна.

Тухайн иргэн Японд ирсэнийхээ дараагаар халуурч, бие дээр нь мэдэгдэхүйц тууралт гарсан болон толгой өвдөж, сульдаж улмаар эмнэлэгт ханджээ. Улмаар долдугаар сарын 25-нд түүнийг эмнэлэгт ирэхэд шинжилгээ авч сармагчины цэцэг өвчнөөр халдварласан болохыг тогтоосон байна. Одоогоор өвчтөн Токиогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэж тус яамнаас мэдээллээ.

Тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сармагчны цэцэг нь 4-р зэрэглэлийн халдварт өвчинд тооцогддог. Хуульд зааснаар эмч нар оношлогдсон тохиолдлоор нийгмийн эрүүл мэндийн төвд мэдээлэх ёстой байдаг аж.

Японы Засгийн газар долдугаар сарын 25-ны өдөр холбогдох засгийн газрын яам, агентлагуудын хурлыг хуралдуулж улмаар халдварын дэгдэлт гарсан тохиолдолд өвчтөнийг шинжилгээнд хамруулах, эмчлэх тогтолцоог бий болгоход бэлтгэхээр болжээ.

Мөн тус улсын ГХЯ-аас иргэдээ гадаадад аялахдаа сэрэмжтэй байж сармагчингийн цэцэг өвчнөөс болгоомжтой байхыг уриалжээ.

Сануулахад, Сармагчны цэцэг өвчин нь тавдугаар сараас хойш голчлон АНУ болон Европт нэмэгдэж байсан бөгөөд ДЭМБ-аас долдугаар сарын 23-нд сармагчны цэцэг өвчний өнөөгийн дэгдэлтийг "олон улсын хэмжээнд анхаарал хандуулж буй нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал" хэмээн зарласан юм. 

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын 16 мянга гаруй тохиолдол 75 улс оронд бүртгэгдэж, 5 хүн нас бараад байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, тэр дундаа ижил хүйстэн болон бэлгийн олон хавьтагчтай эрэгтэйчүүд байгаа юм.

Сармагчны цэцэг өвчин нь анх 1950-аад оны үед Африкт бүртгэгдэж байсан бөгөөд урьд өмнө нь энэ удаагийнх шиг олон улс орныг хамран тархаж байгаагүй юм. Сармагчны цэцэг өвчин туссан үед халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, биен дээгүүр, ялангуяа нүүр, гар болон хөлөн дээгүүр товгор зүйл туурч, загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Бэлтгэсэн: Г.Раднаабазар

эх сурвалж: аsahi.com

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс