a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
АН: Засгийн газрын ухааны хөвч хоёр жил болохгүй хугацаанд тасарлаа
1 жилийн өмнө
a.Admin

Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, НБ-ийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Өнөөдөр Монгол Улсын гал тогоог барьж буй Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж гэдэг хоёр хүн рүү хандмаар байна. Энэ хоёр хүний нэг нь манай улсын гал тогоог, нөгөөх нь ураг тархийг нь барьж байна. Гэхдээ улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй гэдгийг одоог хүртэл ойлгоогүй байна. Та нар М.Энхболдыг тайзнаас нь буулгасан шиг Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн шиг улсыг удирдаж болохгүй. Энэ Засгийн газрын ухааны хөвч хоёр жил болохгүй хугацаанд тасарлаа. Хил гаалийг нээж эдийн засгийг идэвхжүүлэхэд ухаан зарах хэрэгтэй. Хувийн өс хонзонгоор ард түмний асуудлыг шийдэж болохгүй. Ухаан зарж чадахгүй бол ард түмэндээ гай болохгүй суудлаа тавьж өгөх хэрэгтэй. МАН боловсон хүчин, хүний нөөцөөр хахаж цацаж буйгаа гайхуулдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийх аавын хүү алга уу. Ц.Нямдоржоос өөр гал тогоо барих хүн алга уу. Ц.Нямдорж шоронжсон хуулийг л хийж чаддаг хүн. Засгийн газрыг ажлыг нь хийлгүүлж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй.

АН-ын Хуулийн зөвлөх О.Баасанхүү: УИХ-ын дарга Г.Занданшатар байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болчихсон. Гамшгийн тухай хууль дээр гамшиг болж байгаа тохиолдолд хуульд гар хүрэхгүй гээд заачихсан байгаа.

Дефольт зарлах тухай аймшигтай зүйлсийг олон улсын байгууллагууд анхааруулаад байна. Гэтэл Б.Жавхлан дефольт зарлах боломж байхгүй гэж байна. Хятадаас л зээл авахгүй бол ийм байдалд орно ш дээ. Гайгүй хүмүүс нь УИХ-ын бүрэн эрхээ авахын төлөө ажиллаач. Тэгэхгүй бол Засгийн газрынхаа хэлсэн, гуйсан бүгдийг зөвшөөрөөд байна. Засгийн газар чинь хоёр сайдаа томилж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллагынхаа ч ажлыг хийлгэхгүй байна. Ийм УИХ байж болохгүй. Тиймээс тарах ёстой. УИХ-ын дарга ч ийм байх ёсгүй. Ийм шаардлагыг бид хүргүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс