Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “Ice Top” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан. Уг тоглолтыг 12 мянга гаруй хүн үзжээ.
Тоглолттой холбоотойгоор цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд
Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж найман этгээдийг шоунаас гаргажээ. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, гурван иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.
Харин “Ice Top” хамтлагаас "Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал бөгөөд энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно" хэмээн мэдэгдэл гаргажээ.