a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Цагдаагийн газраас хэвлэлийн хурлын үеэр муудалцсан Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт зөрчлийн хэрэг нээжээ
3 жилийн өмнө
a.Admin
Цагдаагийн газраас хэвлэлийн хурлын үеэр муудалцсан Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нарт зөрчлийн хэрэг нээжээ

Холимог тулаанч Э.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдах талаараа зарлаж хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэд хэвлэлийн хурлын үеэр олон нийтийн өмнө муудалаж ус, ундаа зэргийг нэгэн рүүгээ шидсэн явдалд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "MN-25" телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурал хийх үед хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу Танхайрах:

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

  • 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
  • 1.2.бусдыг өдөөн хатгаж;
  • 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
  • 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

5.3 дугаар зүйл буюу Хүний биед халдах:

  • 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс