a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хурал хамгийн их тасалдаг, хоцордог гишүүнээр Х.Нямбаатар тодорчээ
3 жилийн өмнө
a.Admin
Хурал хамгийн их тасалдаг, хоцордог гишүүнээр Х.Нямбаатар тодорчээ

Өнөөдөр Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Энэхүү дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр заасан. Сануулах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох зэргээр хариуцлага тооцно. 

УИХ-ын чуулган гуравдугаар сард долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн хуралдаан тасалсан, найман гишүүн хоцорсон, 62 гишүүн хуралдаан огт таслаагүй, 48 гишүүн хуралдаанд тасралтгүй оролцсон байна. Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган 12 удаа хуралдсан. Хуралдаан тасалсан УИХ-ын 20 гишүүн байна. 57 гишүүн хоцорсон, 56 гишүүн хуралдаан огт таслаагүй, 16 гишүүн огт таслахгүй, хоцрохгүй оролцжээ”  гэлээ.

Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлт

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут

Огт хоцроогүй УИХ-ын гишүүд:

  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс