a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Г.Дамдинням: Л.Халтар сайд  АТГ-д шалгуулсан нь дээр байх
1 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын түр  замын аюулгүй байдалд анхаарахыг, мөнгө иргэдийн хохирлын хэн яаж барагдуулахыг салбарын сайдад сануулж, асуусан юм.  

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар: Бид гүйцэтгэгч компаниудад нэг л шаардлагыг тавьсаар ирсэн. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын муугаас болж иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой.  Манай яам гүйцэтгэгч нартай энэ заалтаар гэрээ байгуулсан. Тиймээс ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцын түр замаас шалтгаалан хохирол үүсвэл Тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компаниас хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дарханы замын таван багцын ажил сайн явж байгаа шүү. Бид бүх чадлаараа ажиллаж байна. Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

УИХын гишүүн Г.Дамдинням: Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс сайн  ажиллаж байгаа. Менежментийн алдаа бол бий. Та үүний цаана нуугдахгүй. Хоёрдугаарт, тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн сайдын тушаалаар батлагдсан уу эсвэл Азийн хөгжлийн банкны шийдвэр байв уу. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэг Засгийн газар, ялангуяа Л.Халтар сайдад байгаа. Та мундаг ёс зүйтэй хүний дүрд тоглоод  хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаад байна шүү. Ер нь Л.Халтар сайд  АТГ-д шалгуулсан нь дээр байх.

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар: Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар тендерийн хороо байгуулагддаг. Гэхдээ шалгаруулсан материалыг Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Би ёс зүй баримталж яваа хүн шүү Г.Дамдинням гишүүн ээ. Би хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагыг хэзээ ч хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй. Ажил хэрэг журмынхаа дагуу явсан. Хамгийн хямд үнэтэй тендерийг  сонгосон нь алдаа боллоо. 

Хэдэн он дамжин үргэлжилж буй уг бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн билээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс