a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэхээр хүчний байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулна
1 жилийн өмнө
a.Admin

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны өр барагдуулах явц, үүнийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд байгаа. Нэг нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөх ёстой 500 сая долларын бонд. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 725 тэрбум төгрөгийн Самурай бонд. Энэ хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь энэ Засгийн газрын баталгаатай. Энэ чанаргүй зээлийг яаралтай төлүүлэхгүй бол бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсээд байна. Тийм учраас зээлийг төлүүлэх ажилд Засгийн газар шуурхай орсон. 

Энэ жилийн зургаадугаар сарын 30-н болон арванхоёрдугаар сарын 31-нд бодитой үр дүн гаргаж байж, тайлан балансаа олон улсын аудитын байгууллагуудаар баталгаажуулна. Улмаар ирэх оны IV улиралд төлөгдөх ёстой хоёр бондыг амжилттай төлөх боломж үүснэ.

2022 онд хамгийн багадаа чанаргүй зээлийн 30 гаруй хувийг төлүүлэх, ирэх онд Хөгжлийн Банкны бүх чанаргүй зээлийг барагдуулж, "Самурай" бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг холдуулах зорилго тавин ажиллаж байна. 

Хөгжлийн Банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэсэн юм.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс