a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Маргааш УИХ-ын дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана
3 жилийн өмнө
a.Admin
Маргааш УИХ-ын дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тус асуудалтай холбогдуулан маргааш 10:30 цагт хуралдахаар болжээ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцэх бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар мөн дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.

Сануулахад, 2019 онд УЕП-оос  УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад ирүүлж байсан бөгөөд тус асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс