a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
2025 он гэхэд ЕБС-д сурах хүүхдийн тоо 250 мянгаар нэмэгдэж, 250 сургууль барих шаардлагатай болно
3 жилийн өмнө
a.Admin

Улсын хэмжээнд бүрэн дунд боловсрол олгодог төр, хувийн хэвшлийн 839 ерөнхий боловсролын сургуульд нийт 700 мянган хүүхэд суралцаж байна. Үүнээс хувийн 167 сургуульд 50 мянган хүүхэд суралцдаг. Нөгөө талд улсын сургуулийн нэг анги 50-60 хүүхэдтэй, 2-3 ээлжээр ачаалал өндөртэйгээр хичээллэдэг.

Манай улсын боловсролын бодит нөхцөл байдал бол сургууль, анги танхимын тоо асар их дутагдалтай байдлаас улбаалж сургалтын чанар, багшийн хүртээмж, үр дүн хүлээхэд бэрх байгаа. Төрийн өмчит сургуулийн дийлэнх нь барилгын насжилт өндөртэй, анги танхим нь хөгц мөөгөнцөрт “идэгдсэн”, спорт заалгүй гэх мэт наад захын стандарт, эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж, нөхцлөөр хангагдаж чаддаггүй.

Статистик тоон мэдээллээс үзэхэд манай улсад жил бүр төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх 2025 онд ЕБС-д суралцагчдын тоо одоогийн байгаагаас 250 мянган хүүхдийн тоогоор нэмэгдэхээр байгаа юм байна. 250 мянгаар нэмэгдэж буй хүүхдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш, 1000 хүүхдийн багтаамжтай 250 сургууль хэрэгтэй гэдгийг өнөөдөр хууль баталж байгаа эрхэм УИХ-ын гишүүд тооцоолж мэдсэн үү?.

Гуравхан жилийн дараа буюу 2025 онд 250 сургуулийг яагаад ч Төр барьж чадахгүй. Суралцагчдын анги танхим, нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн, мөн хичээл заах багш нарын тоо хүртээмж хүрэлцэхгүй эрсдэлтэй нөхцөлд байхад Төр хувийн хэвшлээ хавчиж шахах, үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжийг нь хуулиар хаагдуулж байгаа нь нийгэмд асар сөрөг үр дагавар авчирна.

Одоо ачааллаа дийлэхгүй байгаа улсын сургуулиуд ойрын хоёр, гурван жилд нэмэгдэх ачааллыг дийлэх болов уу? Мөн хүүхдийн тоо нэмэгдэх бүрт ажиллах хүчний асуудал яригдана. Гэтэл одоо дутагдалд орсон байгаа багшийн асуудлыг хэрхэн яаж шийдэх бэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

Тиймээс эхний ээлжинд багшлах боловсон хүчний дутагдлын асуудлыг шийдэх хэрэгтэйг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж байна. Хууль батлагч төрийн түшээд боловсролын салбарт жил бүр ирж буй ачаалал, тоон статистикийг бодитойгоор тооцож үзэлгүйгээр Боловсролын багц хуульд судалгаа, тооцололгүйгээр хандаж байна. Энэ нь алсыг харсан боловсролын шинэчлэл, хөгжлийн бодлого биш юм.

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс