a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэгдсэн онцлох заалтууд
3 жилийн өмнө
a.Admin

Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм.

Хууль хэрэгжиж эхэлснээр хуулийн хамрах хүрээ өргөжих, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, дуудлагын цаг зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан байна. 

Түүнчлэн Хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр, сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулжээ. 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс