a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Ганбат: 100 жилийн түүхтэй нам 13 настай Монгол охиноо хамгаалж чадахгүй байж хүний эрх ярихаасаа ичээч
2 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "МАН-ын хурал сая боллоо. Азид анх удаа байгуулагдсан нам гэж байна лээ. Мөн Монгол Улсын улс төрийн ууган хүчин гэсэн. Гэтэл БНСУ-д манай 13 настай охин 6 цаг хэрцгийгээр зодуулсан байна. Энэ мэдээ БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаж л ил болсон. Охины ээж арга бараад элчин сайдын яаманд хандах ямар ч итгэл найдваргүй болсон гээд ярьж байна лээ. Засаг төр барьж, 100 жил болсон намын өмнөөс Монгол Улсын иргэнийхээ хувьд ичиж байна. Засгийн газрын зүгээс БНСУ-д байгаа Элчин сайд, ГХЯ-ныхаа сайдтай хариуцлага тооц. Өмнөд Солонгост очиж ард иргэдийнхээ амьдралтай танилц" гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс