a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Дэлхийн хамгийн баян Герман овчарк Мадоннагаас худалдаж авсан харшаа зарахаар болжээ
2 жилийн өмнө
a.Admin
Дэлхийн хамгийн баян Герман овчарк Мадоннагаас худалдаж авсан харшаа зарахаар болжээ

Гюнтер VI нэртэй Герман овчарк үүлдрийн нохой Майами дахь өөрийн эзэмшлийн харшаа $31.75 саяар зарахаар болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Саятан нохой гэхээр хүн бүрийн анхаарлыг өөрийн эрхгүй татах бөгөөд үүний учир нь тэрээр өвөг эцгээсээ асар их өв хөрөнгийг өвлөн авчээ. Харин Гюнтер VI-д өвлөгдсөн хөрөнгийг Гюнтер III-ийн эзэн, Германы язгууртан Карлотта Либенштэйн 1992 онд нас барахдаа олон сая долларыг хайртай нохойдоо өвлүүлж үлдээсэн аж. Өдгөө түүний өв хөрөнгийг язгууртан К.Либенштэйний гэрээслэлийн дагуу ажилладаг тусгай итгэмжлэгдсэн зөвлөл хариуцдаг бөгөөд тэд түүний үлдээсэн $500 саяын хөрөнгийг хайртай нохойнх нь үр удмын тусын тулд зарцуулах эрхийг эдэлдэг байна.

Улмаар тэд 2000 онд поп од Мадоннагаас $7.5 саяар худалдан авч байсан Майами дахь харшийг зарахаар шийджээ. Энэхүү харш нь 4,800 метр квадрат талбайтай энэ үл хөдлөх хөрөнгө далайн эрэгт байрладаг, 9 унтлагын өрөө, 8 ариун цэврийн өрөө, усан сантай юм байна.

Гюнтер VI-н асран хамгаалагч Карла Ричителлигийн хэлж байгаагаар тэрээр Мадоннагийн эзэмшиж байсан унтлагын өрөөнд амьдардаг бөгөөд зөвхөн тусгай тогоочийн бэлдсэн хоолыг зооглодог азтай нэгэн аж.

Мөн дэлхийн хамгийн баян амьтан болох саятан Гюнтер VI  үл хөдлөх хөрөнгийг зарах уулзалтуудад оролцохоор хувийн нисэх онгоцоор аялажээ.

 

Эх сурвалж: Dailymail.co.uk, CBS

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс