a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
УИХ Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхээс татгалзлаа
3 жилийн өмнө
a.Admin
УИХ Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхээс татгалзлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ хугацаанд тус бүлэг хуралдаад Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих боломжгүй гэдэг шийдвэрт нэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн. Жолоочийн даатгалын тухай хуулийг дэмжих боломжгүй гэж үзсэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, жолоочийн эрх зүйн байдал өмнөх хуулиас дээрдсэн зүйл алга. Оруулж ирсэн хуульд Даатгалын корпораци, Үндэсний зөвлөл байгуулах асуудал тусгагдсан байсан. Нэгэнт хэвшсэн асуудлыг Даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагаар шийдүүлэх нь буруу. Тиймээс үүнийг төр биш хувийн хэвшил зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, даатгуулагчийн даатгалын мөнгөөр нөхөн төлбөр олгохоос гадна, сургалт сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг давтан сургалтад хамруулах зэрэгт зарцуулах гэж байгаа нь буруу учир дэмжих боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Даатгалын компаниуд хуульд заасан үндэслэлгүйгээр төрийн албадлагын аргаар ихээхэн ашиг орлогыг жолооч нараас аваад 10 жил болж байна. Яагаад үндэслэлгүйгээр вэ гэхээр Санхүүгийн зохицуулах хороо хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд албан журмын даатгалын олгосон. Үүний цаана жолооч иргэдийн эрх ашиг байна. Монгол Улсын иргэдийн тал нь жолооч, үлдсэн нь нь тэдний үр хүүхэд, эцэг эх байна. Тэгэхээр энэ бол нийтийн эрх ашигтай холбоотой хууль. Бид нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан. УИХ-ын их олон гишүүн даатгалын компаниудын өмнөөс асуулт асуусан. Харин сонгогч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж асуулт асуусан нь ховор. Ийм тэнцвэргүй хэлэлцүүлэг явагдсан. Даатгалын компаниуд улстөрчдийн санхүүжүүлдэг. Тэд зүй бус ашгаа 10 жил хамгаалуулж байна. Би үүнийг бодит жишээтэй нь цааш ярина" гэлээ. 

Ингээд Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан тул хууль санаачлагчид нь буцаав. 
 
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс